•2•

12.7K 701 6
                                    

Өдөржин тавхайгаа эргэтэл явсны эцэст бүх ажлаа амжуулчихаад гэртээ орж ирэхэд хормогч өмссөн аав гал тогооноос гартаа халбага барьсаар гарч ирэв.

Ээж "Юм идчихсэн гээд байхад" гэсээр аавд эрхлээд ч байх шиг хэлсээр аавыг үнсээд цааш хоол аюулгүй болж буй эсэхийг шалгаж харин Сэна аавд хэдийнээ тэврүүлэн өнөөдөр дэлгүүрт харсан өөрт нь хоёр ч ширхэг байдаг барбигаа хэрхэн уйлагнаж байж дахин авсан түүхээ ярьж байлаа.

"Би хоол идэхгүй шүү" тэдэнд хэлсээр өрөөндөө
орж ирээд шууд л орон дээрээ доош харан тэрийн унав.

Удалгүй хаалга тогшсоор ээж шагайн "Бид гурав оройн салхилалт хийлээ парк орно чи хамт явах уу"

Би "Ядраад байнаа ээж та 3 гарчихаад ир хөгжилтэй байгаарай"

Ээж "Захих юм байна уу"

Би орноосоо өндийн цамцаа тайлсаар "Байхгүй ээ ээж би усанд орлоо хэрэг гарвал залгаарай"

Ээж "Ганцаараа айхгүй гэж найдъя бяцхан Сэил"

Би "Жоохон хүүхэд байгаа бишдээ ээж хурдан яваа" гэсээр угаалгын өрөөг зорьж ус тосож хөөс хийчихээд тэр хэдийг явсан үгүйг шалгахаар доош буухад гэр нам гүм болсон байлаа.

Би орон дээр байсан утсаа аван усандаа орж хэвтлээ. Найзуудтайгаа ярин тэдний адал явдалт, романтик түүхийг нь сонсон хэсэг инээлдсээр утсаа салгав. Бид дөрвүүлээ нийлдэг бөгөөд биднээс хоёр нь хүнтэй үерхдэг юм.

Утсаа салган хажуудаа тавьсаар нүдээ анихад утсас дуугарсанд харвал мэдэгдэл ирсэн байв.

"Бүсгүйчүүдийн өдөр ямар байвдаа" гэх сэтгэгдэл өдөр ээж болон дүүтэй авхуулсан зурагны доор Сэүнээс ирсэн байлаа. Түүн дээр нь зүгээр л лайк дарж орхичихоод хэсэг хэвтэж байгаад уснаас гарсаар үсээ ч хатаалгүй шууд л орондоо орсоор унтах минь гэсэн бодол.

Утасны дуу чанга биш ч хангалттай намайг сэрээж чадахуйц хангинана. Чимээ ойр хавьд биш угаалгын өрөөнөөс гарч буйд улам л залхуу хүрэн хөжилдөө шургасаар удахгүй дуугархаа болино гэдэгт бүрэн дүүрэн итгэсээр.

"Утсаа авахгүй байвал завгүй байна, ярих боломжгүй байна гээд ойлгочихож болдоггүй юм байхдаа" би өөрт сонсогдохуйц үглэсээр чанга чанга гишгэн угаалгын өрөөнөөс утсаа олж аван чихэндээ наалаа.

-: "Ямар удаан утсаа авдаг юм"

Би "Чамд юу хэрэгтэй юм"

Сэүн "Надад асуусан асуултын минь хариулт хэрэгтэй бас чамайг надтай сайхан харьцаасай гэж хүсэж байна"

[Completed] The taste of life Where stories live. Discover now