•69•

8.5K 382 11
                                    

Одоо хирнээ түүндээ яагаад муухай ааш гаргаснаа ч мэдэхгүй гомдоох үг хэлсэндээ харамсан ороо тойрч урд нь очиж суугаад ороо дэрлэн царайг нь ширтэв. Улам уурлаж надад муухай үг хэлэхээсээ урьтаж л гарсан байхдаа. Гараа явуулан хацранд нь алгаа наагаад эрхий хуруугаараа хацрыг нь иллээ.

Би "Уучлаарай, би яагаад муухай аашилснаа өөрөө ч мэдэхгүй нь уучлаарай" гээд нусаа татахад тэр нүдээ нээн хэсэг харж хэвтэж байгаад гарнаас минь татан өвөртөө оруулан хэвтэв.

Нулимсыг минь арчиж өгөөд нүдэн дээр минь үнсэн "Битгий уйлж байлдаа миний охин" гэхэд л цээжинд байсан хар нүх минь битүүрч тайтгарав уу гэлтэй болж улам уйлан энгэрт нь шигдсээр "Дандаа муухай ааш гаргадагт уучлаарай Сэүнаа би чамд ямар их хайртай гээч муухай үг хэлсэн бол уучлаарай"

Сэүн духан дээр минь үнсээд үсийг минь илэн "Бага зэрэг гомдсон нь үнэн ч одоо зүгээрдээ дахиж битгий тэгээрэй би ч гэсэн чамд зөндөө их хайртай шдээ хайрыгаа хэцүү байхад нь уурлуулсанд уучлаарай за"

Би "Муухай аашлаад байвал зүгээр л загначихаж болдоггүй юм уу улам ингээд байхаар буруутай санагдаад хэцүү байна"

Сэүн хоёр хацрыг минь шахаад "Яаж ийм эгдүүтэй бяцхан амьтныг загнах юм ммм" гээд уруул дээр минь үнсэв.

Элдэв юм ярилцан бие биенээ энхрийлсээр 6 өнгөрч байхад бид унталгүй босон цуг усанд орчихоод өглөөний цай бэлдэж эхлэлээ. Сэүн намайг өөрийгөө бэлд гэсэн болохоор нүүрээ будахаас залхууран үсээ янзалж хувцсаа өмсчихөөд цугтаа цайгаа уув. Хийж дадсан ёсоороо түүнийхээ зангиаг нь зангидаж өгөн дараа нь халуухан үнсэлт өгчихөөд гэрээсээ гарцгаалаа.

Тэрэнд минь хослол ямар гайхалтай харагддаг гээч. Надад л хэлдэггүй болохоос ажлынх нь газрыг хүүхнүүд яаж шүлэнгэтэж байгааг нь би харахгүй ч гэсэн сайн мэдэж байна.

Сургууль дээрээ хүргүүлчихээд бие биендээ амжилт хүсээд Хэритэй уулзан номын сан оров. Сэүний ачаар би хичээлүүдээ шахаж үзэж байгаад одоо суух хичээлгүй болон ганцхан шалгалтанд л бэлдэн хааяаа багш нарын гуйлтаар ганц хоёр лекц тавьсан шигээ л явж байна. Нами, Сура хоёр хүүхэдтэй болохоор дан ганц хичээлдээ анхаарлаа хандуулж чадахгүй тул Хэриг чирж байгаад бид хоёр нэг том ачаанаасаа суларчихсан л сууж байна.

Номын санд сууж байхад багш залган дараагийн цаг ирж чадахгүйгээ хэлэн лекц гаднаас хүн ирж орох тул түр ороод байж байхыг гуйсан юм. Иртэл нь юугаа хийлгэдэг юм билээ гэж бодсоор Хэриг номын санд үлдээчихээд лекцийн танхим ороход хүүхдүүд орилолдон баярлацгааж байв. Мэдээж багш нь орсноос нэг оюутан орсон нь дээр шүүдээ.

[Completed] The taste of life Where stories live. Discover now