•39•

10.5K 411 2
                                    

Мину "Найз охин чинь их сайхан мэнгэтэй юм байна лээ"

Би Сэүний гарыг улам чанга атган яг үг хэлэхийн даваан дээр тэр эргэж харан инээмсэглээд "Хөөе чам шиг хүнтэй намайг анх удаа таарч байгаа гэж бодоо юу. Чиний шүлсээ гойжуулж харсанчлан ийм төгс бие галбиртай бас царайлаг найз охинтой байхад хүн бүр л чам шиг ийм зан гаргадаг юм. Нэг үгээр сурчихсан гэхүүдээ. Миний охинд санаархаад ч хэрэггүй тэр минийх би зүгээр чамайг хайран цагаа дэмий үрэхвий л гэж бодож хэлж байна. Миний охин чамтай эзгүй ойд 10 жил амьдарлаа ч намайг хуурах, өөр залуу сонирхохоор хүн биш болохоор арга ядсан найраанд чинь орох хямдхан бас амархан охидуудаа олж ав азгүй амьтан минь" гэж хэлээд тэр намайг хөтөлсөөр өрөөрүүгээ орцгоолоо.

Өрөөнд орсны дараа Сэүн гараа надаас салган цааш явсаар цонхны урд очин зогсов. Би ардаас нь очиж тэврээд нуруунд нь толгойгоо наасаар "Хайраа"

Сэүн "Яагаад асуугаад байхад хэлээгүй юм?"

Би "Чамайг уурлах байх гэж бодоод тэгээд ч ач холбогдол өгөөд байхаар зүйл биш байсан болохоор"

Тэрээр гарыг минь буулган эргэж харахад түүний нүд одоо хирнээ бухимдалтай байгаа нь илхэн.

Сэүн "Юу болсон юм?"

Би "Өрөөний үйлчилгээ дуудчихаад усанд орж байхад хойно хаалга дуугараад эргэж харсан зогсож байсан юм. Тэгээд л болоо"

Сэүн "Бүхэл бүтэн нүцгэн биеэ харуулчихаад ач холбогдол өгөөд байхаар зүйл биш гэж яаж хэлж чадаж байна аа Сэил аа. Хэрвээ хэн нэгэн миний өгзгөн дээр байдаг мэнгэний талаар чамд хэлвэл энэ ямар санагдах вэ?"

Би "Ойлголоо, хайрыгаа уучлаарай энэхээс хойш дандаа үнэнээ хэлж байна бас дандаа өрөөгөө түгжиж усанд орж байя, би үнэхээр буруугаа ойлгож байгаа болохоор битгий тэгж хар л даа тэгэх үү хайраа мнннн?"

Түүнийг үг дугараагүйд би хошуугаа унжуулсаар "Өрөвдөлтэй найз охин чинь ч бас хохирчихоод байхад уучил л даа, би үнэхээр чамаас өөр хүнд нүцгэн байгаагаа харуулаад хичнээн гутарсан гэж бодож байна уучлалдаа тэгэх үү хайраа" гэсээр аль болох л эгдүүтэй царай гаргах гэж хичээн түүний бэлхүүсээр тэврэн дээш өндөлзөнө.

Сэүн "Би яагаад чамд уурлаж ч чаддаггүй юм бэ, Чи ядаж надад уурлах нэг минут ч болтугай өгөх хэрэгтэй"

Би "Би яаж ийм сайхан найз залуугийнхаа бүхэл бүтэн нэг минут хөмсгөө зангидаж гал асаж байгаа нүд, ууртай царайг нь харж чадах юм айн?"

[Completed] The taste of life Where stories live. Discover now