Chapter zero: Санасан сэтгэл

7.7K 625 50
                                    

O. Хоёрдугаар бүлэг

 ©️LUNAREYESFICTIONS

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

©️LUNAREYESFICTIONS

Би: Үхэхэд үр хайран гэгчээр үхтэл bias хайран гэж.

Сохён: Энэ нэг хүүхэн чинь цэцгээ хаяад айдол мөрөөддөг болоо юу?

Би: Гэхдээ л царайлаг байгаа биз дээ? Гоё дуулдаг бас эгдүүтэй байдал гээд магтаад л байхын аргагүй. Сүүлийн үед би эд нарын төлөө л амьдарч байна.

Сохён: Хорвоо минь... Сэүний зовлон ч дуусахгүй юм даа.

Сайн уу? Би амьдраад л байна. Нөгөө бүтэлгүй хоёртойгоо хэрүүлээ хийгээд цэцгийг нь хайрлаад л байж байна даа.

Сохён: Чамайг их сургуульд ороод бүр галзуу болно гэдгийг чинь би мэдрээд байх юм. Найз залуутай байсан ч Ха Жүхён бол Ха Жүхён юм байна.

Би: Сэүнд битгий хэлээрэй!

Саяхан л элсэлтийн шалгалтаасаа болж цус харвах дөхөх хүн тэр том давааг ингээд туулаад гараад ирдэг юм байж.

Гэхдээ сургуульдаа орчихсон нь сайн зүйл болохоор одоо надад харамсах зүйл алга.

Сэүн гэрийнхэнтэйгээ Илсан яваад сар гаран болж байгаа юм л даа.

Харин нэг онцгүй зүйл нь гэвэл түүний байгаа газар хөдөө тосгон учраас сүлжээгүй гэсэн. Бүтэн сар царай хоолойг нь харж сонссонгүй. Хааяа уулан дээр гарч надтай хэдхэн минут л утсаар ярьдаг юм. Шаналсандаа л айдол харж сэтгэлээ дэвтээх вэ дээ. Сэүний эмээ, өвөө нь тэнд байдаг болохоор манай хүн тийшээ асаргаа хийхээр явсан юм. Мундаг залуу шүү.

Би Сэүнийг санаад яг галзуурлаа. Шөнө би Сэүнийг санаад уйлснаа та нарт хэлээгүй байх тийм үү?

Бэкхён саяхнаас цагийн ажил хийж байгаа. Түүнээс болоод Сохён надад өдөр болгон ирж гомдлоо ярина.

Энэ хоёр үнэхээр тэнэг. Тэнэг гэдэг үг ч багадах биз. Сохён завсарлагааны цагаараа өдөр болгон очиж Бэкхёныг тагнуулддаг гэсэн. Нөгөөдөх нь хөөрхөн охидуудтай аальгүйтээд зогсчихгүй юу.

Banana Boy 2 [completed]Where stories live. Discover now