Chapter twenty: Миний залуу

2.9K 424 70
                                    

Сэүн над руу нүдээ томруулж харснаа гэнэт уруулаа долоогоод эхлэх нь тэр.
Юу вэ? Би уг нь чадчихлаа гэж бодсон юмсан.

Сэүн: Чи ч их зүггүй болжээ. Хэнээс ийм зүйл сурсан?

Би: У Сэүн гэдэг хүн зааж өгсөн л дөө. Би сайн сурсан байгаа биз дээ?

Гэтэл тэр киногоо зогсоогоод идэж байсан зүйлээ хажуудаа тавиад халааснаасаа нэг хайрцагтай зүйл гаргаж ирэх нь тэр.
Удалгүй онгойлгоод хүзүүний зүүлт гаргаад ирэв.

Сэүн: Энэ миний эмэгтэй гэдгийг илтгэх гинж. Харж байна уу? SloveJ гэсэн бичгийг? Сэүн хайр Жүхён гэж байгаа юм.

Би: Хөөрхөн юм аа.

Би түүн рүү харан инээмсэглэхэд Сэүн гараас маань атгаад өөртөө тэврэв.

Сэүн: Чи миний амьдралд байгаад итгэж өгөхгүй юм. Хэцүү зүйл тохиолдсоны дараа ч чи хажууд минь байна. Энэ л хангалттай.

Би: Юу гэсэн үг юм?

Сэүн: Юу ч биш дээ.

Би: Царай чинь хачин болчихлоо. Яасан юм? Надад хэл л дээ?

Сэүн: Зүгээр дээ, юу ч биш.

Би: У Сэүн!

Сэүн: Аав, ээж маань салж байгаа...

Дотор минь сонин болоод л явчхав. Одоо ч нялхаараа байгаа миний залууд юу тохиолдох нь энэ вэ? Салалт гэнэ ээ? Үнэхээр гэж үү?

Тэгээд би түүний бэлхүүсээр нэг гараа орон нөгөө гараараа үсийг нь зөөлнөөр илбэв.

Би: Сэүн аа, хэцүү байгаа бол надад ярьж болно шүү дээ. Би чиний дэргэд байна.

Сэүн: Энэ л хангалттай.

Би: Алив ээ, надад ярь. Чамайг ийм байхад би дургүй.

Тэгээд л сүүлийн үед хааяа санаа алдаад байж. Би л анзаараагүй царай гаргаад байсан болохоос үе үе жаахан санаашраад байгаа нь ажиглагдаад байсан юм. Миний хайртай залуу шүү дээ. Ийм үед нь би тоглоом хийх биш хамт байх хэрэгтэй.

Сэүн: Хэн хэнийх нь сэтгэл хөрсөн гэсэн. Ялангуяа дүүд маань үнэхээр хэцүү байгаа.
Шөнө бүр орондоо чимээгүй уйлаад л.
Ээж аавын тухайд өөрсдөө чөлөөтэй амьдарч гадагшаа явна гэж байна лээ. Биднийг том болохыг хүлээх хэцүү байлаа гэж хэлсэн.

Удалгүй нимгэн цамцны мөр маань нойт оргиод ирэх нь тэр. Гэр бүлийн асуудал тоглоом биш шүү дээ. Хамгийн их шаналж байгаа хүн нь дүү нь биш Сэүн байх. Том хүү нь, дээрээс нь хамгийн их хайрлуулж өсгүүлсэн хүүхэд нь гэж хэлж байсан. Дүүгээ л боддог, мундаг залуу шүү. Дотроо л шаналаад яваад байжээ?

Banana Boy 2 [completed]Where stories live. Discover now