Chapter ten: Согтуу цэцэг

4.4K 656 130
                                    

Сохён: Жүхён аа, би хэлсэн биз дээ... Тэр өнөөх годгоносон охинтойгоо дууссан бололтой. Муу муужгай яаж чамд тэгж хандаж чаддаг байна. Алив залга. Үр удмаа үлдээж чадахгүй болтол нь алаад өгье. Залга тоглоогүй байна. Сургуулийн урд уулзъя гэж хэл.

Би: Үгүй ээ, нүүр нь хавдчихсан байсан. Битгий нэмээд өвтгөчих.

Сохён: Хайрлахаа болино бараг л Тэюунтай шинэ амьдрал эхлүүлнэ гэж яриад байсан нь хэн билээ?

Би: Б...би л дээ.

Сохён: Тэр ч яахав. Би бэлгээ авъя. Хүлээж тэсэхгүй нь.

Би: Хөөе, үдэшлэг хүртэл хэдхэн хоног тэвчээч дээ. Ахиад хэдхэн хоног.

Сохён: Бурхан минь, ойлголоо доо.

Би: Өөр хүсэх зүйл байна уу?

Сохён: Жэхён надад төрсөн өдрөөр маань үерхэх санал тавьж магадгүй юм шиг байна лээ. Хэд хоногийн өмнөөс хэдэн хүмүүстэй ямар нэг зүйл бэлдээд байгаа гэсэн. Гэхдээ үгүй ч байж магадгүй л дээ.

Би: Тэгвэл харин ч романтик биз дээ. Урих хүмүүсээ төлөвлөсөн үү?

Сохён: Тийм ээ, их сургуулийн ангийнхантайгаа тийм ч дотно биш болохоор тав зургаан хүүхэд нэмээд Жэхён, Тэюун хоёр ирэх байх. Тэгээд манай ахлах сургуулийн хэд тэгээд манай хоёр үеэл...

Би: Би гэхдээ Тэюунтай үерхэнэ ээ. Нэгэнт л Тэюуныг өөртөө сайн болгочхоод тоглоод хаяна гэдэг байж боломгүй зүйл. Хэцүү үед минь байсан хүн шүү дээ. Чиний төрсөн өдөр дээр ирэхээр нь саналыг нь зөвшөөрсөн гэдгээ хэлэх бодолтой байна.

Сохён: Ахиад нэг өөр хүргэнтэй болох нь. Сэүн ч одоо үхэх байх даа. Арай хэтрээд байгаа юм биш үү? Чи Тэюунд сайн биш биз дээ?

Би: Үгүй ээ, сайн биш ч гэсэн сайн болно. Сэүнийг байгаагүй мэт амьдарна. Сүүлийн хоёр сар шахуу тэр л миний дэргэд байлаа шүү дээ. Цаг хугацаа шархыг минь анагаах байх.

Сохён: Хайр дурлалаа гэж...

Би: Чи ингэхэд Бэкхёныг бүр мөсөн мартчихсан уу?

Сохён: Хичээж л явна. Гэхдээ Жэхён байсан ч гэлээ үргэлж Бэкхён бодогдоод шаналгаад байх юм. Өдийг хүртэл сураггүй шүү. Үнэхээр гомдолтой байна.

Би: Бүсгүйчүүдийн заяа гэж...

Сэүнийг бодохоор эргээд нийлчихмээр байгаа ч би түүнээс болж яаж шархалж ямар их нулимс унагаалаа. Би түүнийг хүлээж авч чадахгүй байх. Яагаад ч чадахгүй.

Banana Boy 2 [completed]Where stories live. Discover now