Chapter nine: Миний найз залууд битгий хүр!

4.3K 637 222
                                    

Сэүн зодуулчихсан хүрч ирээд би шархыг нь цэвэрлэж өгсөн өдрөөс хойш нэлээн хэд хонож байлаа. Намайг араас тэврэхээр нь би түлхчхээд гэр лүүгээ гүйчихсэн. Би ямар У Сэүний тоглоом юм уу? Дураа хүрвэл авчхаад дургүйгээ хүрэхээр хаячихдаг хүүхэлдэй биш. Яасан гэж би түүнийг уучлах юм. Хэзээ ч үгүй У Сэүн! Би чамд заавал сэтгэлийн шарх гэж юу байдгийг амсуулах болно.  

Тэр өдөр би жаахан сэтгэлийн хөдлөлөөр хандчихсан юм. Одоо бол өөрийгөө бариад тэгж алдаа гаргахгүй.

Сэүн харин өдөр болгон залгаж зурвас бичээд л байна. Би шидлээ та нар аваарай. Хогийн саванд аваачаад чихчихье эсвэл.

Би түүний утсыг, Бэкхёны утастай хамт block list-дээ оруулчихсан болохоор тэгж ч их төвөг удахгүй л байна. Өчигдөр гэрийн үүдэнд ирчихсэн зогсож байхаар нь Тэюуныг гэртээ дагуулаад орсон. Сэүний ачаар манай гэрийнхэн Тэюуныг их сайн мэддэг болж байна даа.

Өнөөдөр хичээл эрт тарсан болохоор би Сохёны улаан эротик дотуур хувцсыг нь сонгож авахаар шийдэв.

Дараа нь манай хүн Жэхёнтойгоо гэрлээд харуулах юм байгаа биз.

Бэкхён аа, чи ч халуухан шөнөө мартлаа даа!

Их дэлгүүрийн нэг давхарт байдаг тасагт орж ирэхэд яг л манай хүний яриад байсан дотуур хувцаснууд харагдаж байлаа.

Улаан торон загвартайг нь сонгож авна шүү. Сохён ийм зүйлээр яах гэж байгаа юм бол? Бэлгийн бойжилт нь одоо явагдаад байгаа юм уу.
Уг нь ийм зүйл сонирхдоггүй л хүн дээ.

Дотуур хувцсаа сонгочхоод касс дээр нь иртэл дотуур хувцсанд үг оёулж болдог гэлээ. Тэгэхээр нь инээд хүрээд Jae&So гэсэн жижигхэн хэмжээтэй нэр хөхөвчнийх нь доор оёулав. Анзаарахгүй бол тэгээд ирээдүйн нөхөр Жэхён нь л харна биз.

Намайг тасгаас гараад явж байтал нөгөө Сэүний найз охин Жисү өөр залууг сугадаад мөхөөлдөс идчихсэн явж байх нь тэр.

Би: Би буруу хараагүй байгаа?

Сэүн жинхэнээсээ энэ нэг годгоносон юмаа хаячихсан юм байх даа? Үерхээд нэг их удаагүй дээ. Тэгээд л миний араас гүйгээд байгаа юм байна.

Тэгж ч ярихгүй шүү. Би ямар их шаналж, ямар их нулимс урсгалаа даа. Би хэлсэн. Нэг л хайрлана.

Орой гэртээ орж ирэхэд хоол болчихсон бас Тэюун манай зочны өрөөнд сууж байх нь тэр.

Би: Тэюун аа?

Ээж: Чамтай уулзах гээд ирсэн гэсэн. Миний охин гараа угаачихаад хоолоо ид.

Banana Boy 2 [completed]Where stories live. Discover now