Chapter three: Тэр намайг хуурч байна

3.4K 524 110
                                    

Сохён: Өөдгүй амьтан минь, нөхөрлөсөн долоон жилээ мартаарай.

Бэкхён: Сохён аа...

Сохён миний гарыг барин чирсээр түүний дэргэдээс холдов. Одоо ингээд бидний харилцаа хаана хүрэх бол? Бэкхён яагаад ийм болчихов доо? Үнэхээр ойлгомжгүй байна. Үнэндээ ойлгохыг ч хүсэхгүй байна. Сэүн ирээд түүнтэй цуг нэг сургуульд сурна гэхээр л... Тэр ч бас ийм болчихвол үнэхээр хэцүү зүйл болох байх.

Сохён: Би яг одооноос Бэкхёнд сайн байхаа болино. Хаа хүртэл ийм тэнэг харилцаатай явах билээ дээ. Хүн ийм амархан өөрчлөгддөгөөс хойш хэн нэгэнд ахиад ингэж итгэл найдвар тавихгүй.

Би: Тэгээд чи долоон жил хайрласан залуугаа нэг өдрийн дотор мартаж чадна гэж үү? Энэ тийм ч амархан биш ээ.

Сохён: Сэүн та хоёр шиг нандин үерхэлтэй учрах юмсан.

Бид хоёрын дунд нэг л гунигтай байдал үүсээд ирэх нь тэр. Сэүн бид хоёр уу? Нэгнээ мэддэг болоод удаачгүй байж шууд л үерхчихсэн бид хоёрын үерхэл нандин гэж үү?

Сохён: Байзаарай..... Тэр Сэүн мөн үү?

Түүний заасан зүг рүү гайхан хартал дүрээрээ миний найз залуу У Сэүн нэг бүсгүйг түшээд явж байх нь тэр. Сэүн эмнэлэгийн халад өмсчихсөн нөгөө бүсгүй нь өвчтөний хувцастай байгаа харагдав. Юу вэ? Сэүн..Сэүн.. Бээжинд байх ёстой биз дээ?

Би: С..Сэүн?

Сохён: Тоглолттой гэсэн биз дээ? Ирчихсэн юм уу? Жүхён аа?

Юу юугүй дайрч очоод шалгаагаад байхыг хүссэнгүй. Сэүн надад худлаа хэлжээ. Худлаа хэлсэн байна. Нэгэнт л энэ хүртэл мэдчихсэнээс хойш жаахан хүүхэд шиг аашлалгүй үнэнийг нь олох хэрэгтэй. Үнэхээр Сэүн надад хайртай юу үгүй юу гэдгийг би одоо л мэдэж авах хэрэгтэй байна. Бас яагаад худлаа хэлсэн гэдгийг нь би мэдэх хэрэгтэй байна.

Би: Түүнтэй яасан ч таарч болохгүй бас чи ч гэсэн Сэүнд харагдахаасаа өмнө яв. Надад худлаа хэлсэн юм шиг байна.

Сохён: Тэр хоёр ер нь яачхаад байгаа юм бол? Биднийг яагаад хуураад, гомдоогоод байгаа юм бэ?

Би: Мэдэхгүй ээ. Хоёулаа явцгаая. Хичээлийн цаг боллоо.

Эргэн тойрноо харвал энэ чинь Согчу дүүргийн харъя эмнэлэг байна. Сэүнтэй хамт байсан бүсгүй хэн юм бол?

Өдөржин тэдний тухай хэрэгт хэрэггүй зүйл бодсоор байгаад толгой өвдчихлөө. Хичээлдээ ч олигтой анхаарч чадсангүй. Орой гэртээ ирэхэд Сэүн sns-дээ байж байх нь тэр. Ямар ч байсан зурвас бичээд үзье.

Banana Boy 2 [completed]Where stories live. Discover now