Chapter seventeen: Хүүхэд

3.2K 462 45
                                    

Би: Им Сохён, жирэмсэн хүн шиг юундаа огиод байгаа юм? Хэл дээ өчигдөр яг архи уусан тийм үү?

Сохён: Уг нь сүүлд долоо хоногийн өмнө л уусан даа. Шар тайлагдаагүй юм шиг байна. Дотор минь дайн болж байна, Жүхён аа ВОЙ...

Би: Бурхан минь!

Манай хүн ингэхэд яачихсан юм бол? Кинон дээр гардаг шиг огиод байна гэдэг ноцтой хэрэг дээ. Бурхан минь, үнэхээр тэр хоёр нөгөө юуг яачихсан юм болов уу?

Би: Үнэнээ хэл дээ? Бэкхён та хоёр унтсан тийм үү? Тийм бол жирэмсэ-

Сохён ууж байсан ундаандаа хахаж цацаад над руу харь гаригийн хүн харж байгаа юм шиг ширтэв.

Сохён: Ха Жүхён! Яаж ичихгүй ийм юмыг шууд асуудаг байна аа?

Би: Тэгээд яах юм? Та хоёр нөгөө юуг яачихсан юм уу үгүй юм уу? Яачихсан бол хэлээ ч дээ. Юунд нь нуудаг юм.

Сохён: Бид хоёр шат дараалалтай хүмүүс шүү. Харин Сэүн та хоёр л...

Би: Үхмээр байна уу?

Сохён: Чи эхэлсэн биз дээ? Тэгээд ч болоогүй та хоёр хамт хо-

Би Сохёны дагз руу алгадав. Энэ муу чинь юу гээд байна аа. Алганы амт үзүүлээд өгье л дөө.

Би: Сайхан сэтгэл өвөртөлж, урьдчилан сэргийлэх үүднээс санаа тавьж байхад яасан олон үгтэй юм бэ? Нүүр чинь улайгаад л байна даа. Та хоёр унтчихсан тийм үү? Ерөөсөө эмнэлэг явцгаая. Маргааныг тэнд нь цэглэе.

Сохён: ЧИ ӨӨРИЙН УХАА-

Би Сохёныг үг дуугарахаас нь өмнө чирсээр эсрэг талд байдаг хувийн эмнэлэг рүү дагуулаад оров. Ямар азаар эмнэлэг тэнд байж таарсан юм. Бурхан миний талд байна гэсэн үг.

МИНИЙ ЗӨВ БИЗ ДЭЭ? ЖИРЭМСЭН БОЛЧИХВОЛ НАЙЗЫН МИНЬ АМЬДРАЛ ЮУ БОЛОХ БОЛЖ БАЙНА АА! ШАТ ДАРААЛАЛ БАЙХ ХЭРЭГТЭЙ.

Сохён: У Сэүн. Чи энэ мэдрэл нь муудсан хүүхнээ ирж аваач. ЯГ ОДОО!

Нэг хартал Сохён Сэүн рүү залгаад тэрүүгээр нэг орилж байв. Сэүн энэ хэрэгт ямар хамаатай юм бэ?

Би: Дугаар авчихсан. Ороод шинжилгээ хийлгэ. Санаа сэтгэл минь нэг л амарч өгөхгүй байна. Жирэмсэн биш байлаа ч ходоод гэдэс чинь нэг л эвгүй байгаа биз. Хорт хавдар тусаад үхчихвэл яах юм?

Сохён: ОЙЛГОЛОО, ОЙЛГОЛОО. ХЭРВЭЭ НАДАД ЯМАР Ч АСУУДАЛ БАЙХГҮЙ БОЛ СЭҮНТЭЙГЭЭ ГУРВАН УУЛЫН ЦААНА ОЧИЖ АМЬДРААРАЙ.

Banana Boy 2 [completed]Where stories live. Discover now