Chapter eight: Тэвчихгүй нь.

4.1K 586 177
                                    

Сохён: Тэюун уг нь их сайн залуу шиг санагдсан. Дотносоод таалагдвал болзоод үзээч. Тэр У Сэүн ямар нүүрээрээ ирдэг байна. Муу новшийг маажаад өгье л дөө.

Би: Бэкхёнтой нь нийлүүлж байгаад хананд сав.

Сохён: Одоо уйлахаа боль оо. Аль хэдийн хуучин найз бүсгүйтэйгээ нийлсэн гэсэн. Тэр маягласан хүүхэн Хэримийн найз юм гэнэ лээ.

Би: Би Юнагаа буцааж авмаар байна. Ядаж Юна байсан бол би ингэж уурлахгүй байсан юм. Яаж ч харсан би тэр охиноос хөөрхөн биз дээ? Яаж ч бодсон би илүү биз дээ? Гэтэл яагаад...

Сохён: Эрчүүд бүгд тийм. Битгий уйл, яагаад чи уйлаад байгаа юм? Уйлах ёстой нэгэн нь тэр
У Сэүн болон Бён Бэкхён хоёр.

Би: Ингэхэд Жэхён та хоёр яаж байна?

Сохён: Дугаараа солилцсон. Хамт өдрийн хоол хоёр удаа идсэн. Тэгээд л байж байна даа.

Сэүн дурсамжаа битгий мартаач гэж хэлсэн. Үнэхээр би түүнтэй өнгөрөөсөн нэг жилдээ харамсаж байна гэж үү? Үнэнийг хэлэхэд би хэзээ ч харамсахгүй. Надад ямар нандин билээ. Яаж хайрладаг залуу бас дурсамжууд маань билээ.

Сохён: Төрсөн өдөр маань долоо хоногийн дараа боллоо. Би час улаан дотуур хувцас авна шүү!

Би: Ойлголоо, авч өгнө өө. Хэндээ түүнийгээ харуулах гээд байгаа юм.

Сохён: Ирээдүйн нөхөртөө!

Би: Бурхан минь.

Бид хоёр манай гэрт амралтын өдрөө өнгөрөөж байгаа юм. Арван сар ч гарч өвөл эхлэх гэж байна даа.

Сохён: Миний найз, Тэюун хэрвээ чамд сайн бол чи түүнийг шархлуулбал хэцүү биз дээ?

Би: Тэр л... Сэүн олигтой ч тайлбар өгөхгүй. Тэгсэн хэрнээ салах салаагүй хоёрын дунд хачин аашлаад байх юм. Энэ хүний өсвөр нас дуусаагүй бололтой.

Сохён: Бэкхён шиг шулуун шударга байвал дээр байсан юм. Битгий тоо. Чамайг яаж хаяж явлаа даа.

Би: Гэхдээ л би хайрлахаа больж чадахгүй шүү дээ.

Өнөөдөр бид хоёр хоёулханаа манай гэрт байгаа. Манай гэрийнхэн эмээгийнх рүү явж хононо гэсэн. Гэртээ найзтайгаа байх чинь тэгээд л жаргал юм шүү дээ.

Сохён: Бён Бэкхён яаж тэгж чаддаг байна аа. Таарвал танихгүй хүн шиг зөрнө дөө.

Би: Тэр хоёрыг битгий дурсаад бай. Хөөе, би эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй юм шиг байна.

Banana Boy 2 [completed]Where stories live. Discover now