Chapter six: Танилцах үдэшлэг

4.4K 599 186
                                    

Би Сэүнтэй ахиж холбоо бариагүй яг гурав хонож байлаа. Сэүн ч над руу ямар нэг зүйл бичээгүй. Би түүнд салъя гээд хэлчихсэн. Ер нь бол бид одоо салсан хүмүүс. Өнөөдөр орой манай сургуулийн танилцах үдэшлэг болох гэж байгаа. Сэүнийг мартах гээд үз гуйя Ха Жүхён.

Үргэлж түүнийг бодоод шаналаад яваад байж болохгүй биз дээ? Хуучин шигээ л байя даа. Ер нь ахиад үерхдэг ч юм уу. Энэ амьдрал чинь ганцхан У Сэүн биш биз дээ?

Сэүн над дээр ирсэн цагт чинь би өөртэйгөө аль ойр байсан эр хүйстэй хүнийг нүүрэн дээр чинь үнсэх болно доо. Гэхдээ л Сэүн бид хоёр салчихсан гэдэгт нэг л итгэж өгөхгүй байна. Сэүнийг бодохгүй байх хэрэгтэй.

Гэхдээ...гэхдээ...гэхдээ...

Сэүн бодогдоод байна. Түүнийг надаас салгаад өгөөч гуйя.

Сохён: Өнөөдөр хөөрхөн болцгооё. Тэр хоёр өөдгүй амьтдыг бодох хэрэггүй. Эрэгтэй найзуудаа зөв сонгож чадаагүй хоёулангийнх нь л буруу. Шаналахгүй байя. Ахиж Сэүний талаар битгий бод.

Би: Чиний хувьд долоон жил хайрлачхаад тавиад явуулна гэдэг амаргүй л байх.

Сохён: Үгүй дээ. Хайр дурлалд цаг хугацаа хамаагүй байдаг юм. Сэүн яг чамтай адил нууцхан үерхэл, хайр дурлалдаа эргэлзсэн байх. Гэхдээ тэр чамаас уучлал гуйгаад, эргээд нийлэхийг хүсвэл чи яах уу?

Би: Надад тийм чадал алга даа. Чи мэднэ шүү дээ, би хүнд нэг л удаа итгэж, нэг л хайрладаг. Хайрласан хайрыг минь уландаа гишгэчихсэн түүнд ахиж зүрхээ өгөх зориг алга.

Сохён: Өнөөдөр чи минь өөр нэг сайн залуутай учраасай. У Сэүн муу новшийг харамстал нь амьдар.

Би: Харин л дээ. Надад өөр нэгэн хэрэгтэй юм болов уу...

Бид хоёр оройн үдэшлэгтээ нэг их бэлдэж гангалаагүй ч өөрсдийнхөө хувьд шилдэг нь болж чадсан юм.

Би: Сохён аа?

Сохён: Яасан бэ, зүгээр үү?

Би: Жоннигийн найз Жэхён байна шүү дээ...

Сохён: Дугаар асуугаад байсан залуу юу?

Би: Тийм ээ, тэр манай дээд курс юм байна лээ. Нэгэнт л чамайг сонирхоод байсан юм чинь харьцаад үзээч.

Сохён: Ахиад хүрээд ирвэл тэгнэ ээ. Өөр хүн бодож байх л хэрэгтэй юм байна.

Бид хувцаслаж дуусчхаад үдэшлэг болох газар луу явцгаалаа. Угаасаа танилцах үдэшлэг хүн ихтэй байх нь тодорхой байх. Үнэнийг хэлэхэд Сохён бид хоёр нөгөө өөдгүй хоёроос чинь салж сайхан амьдрах гэж энд ирсэн юм. Заавал би хэн нэгэнтэй танилцаж Сэүнд харуулна даа. Харж байгаарай У Сэүн. Би харамсуулах болно доо.

Banana Boy 2 [completed]Where stories live. Discover now