Chapter eleven: Гэнэтийн бэлэг

3.7K 610 203
                                    

Би: Насны минь найз Им Сохён доо төрсөн өдрийн мэнд хүргэе! Эсэн мэнд он удаан жил хамт байгаарай. Хөгшрөөд л байна даа.

Сохён: Хүний найзууд "хайраа, төрсөн өдрийн мэнд гүнж минь" гэж мэндэлдэг байхад манай найзууд ёстой хачин юм даа. Чамдаа баярлалаа, маш их баярлалаа.

Үдэшлэг болох жижигхэн өрөөнд Сохёны урьсан найз нөхөд, ангийнхан бүгдээрээ л ирчихсэн сууж байлаа. Эхлээд хүн бүр манай хүний хацрыг нийтийн өмч болтол нь үнсэх нь тэр.

Хөөе, энэ чинь миний найзын хацар! Сохёны хацар бол миний хацар шүү.

Үдэшлэгт ирсэн хүмүүс эхлээд дуу дуулж зарим нь бэлгээ өгч зарим нь нэг юм задлан сууна. Миний хувьд гэвэл Сохёнд бэлгийг нь яг одоо өгөх гэж байна.

Би: Бэлгээ аваарай бүсгүй минь. Гэртээ очиж байгаад нэг бүрчлэн шалгаад өмсөж үзээрэй. Их гоё юм байгаа.

Сохён бэлгээ шүүрч аваад малийх нь тэр.

Сохён: Эцэст нь чи над дээр ирлээ улаанаа!

Би: Сохён аа, тэгээд гоё байна уу? Ийм үдэшлэг хийж үзэхийг мөрөөддөг байсан биз дээ.

Сохён: Харин тийм ээ. Сайхан л байна. Хүсэл биелчихлээ.

Гэнэт өрөөний бүх гэрэл унтран гаднаас Жэхён маш том бялуу дээр нь маш олон лаа асаачихсан орж ирэв. Жэхён яасан ч романтик юм.

Хүмүүс бүгд түүнд төрсөн өдрийн дуу зэрэг дуулж өгөхөд манай хүн баярласандаа малийтлаа инээгээд л байв. Яасан хатуу сэтгэлтэй хүн бэ. Би байсан бол өдийд уйлчихсан шүү.

Жэхён түүнийг лаагаа үлээж дууссаны дараа бялуугаа ширээн дээр тавиад Тэюуны барьж байсан цагаан цэцгийн баглааг аван өгөх нь тэр.

Гэнэт уур хүрчихлээ хог гэж! У Сэүн чи надаад цэцэг ч байтугай шарилж ч өгөөгүй биз дээ. Нэг муу сүүнд хууртсанаа бодохоор навс цохиод унагаамаар санагдчихлаа.

Би: Романтик хог вэ...

Бүгд: ЖЭХЁН СОХЁН ҮҮРД!

Сохён энд зүгээр аз жаргалыг мэдэрч байна даа. Яасан ч сайхан юм миний найз. Ядаж л над шиг нэг муу сүүнд хулхитуулж болдоггүй юм шүү!

Жэхён: Өнөөдөр чиний минь төрсөн өдөр. Би анх хараад л чамд сэтгэл зүрхнээсээ дурласан. Чи хөөрхөн харагдаж, чиний үйл хөдлөл бүр эгдүүтэй байдаг болчихсон. Би чамайг насаараа ч хайрлаж чадах юм шиг мэдрэмж төрж байна.
Чи надад үргэлж тусалж, дэмжиж дэргэд минь байдаг. Би чамайг насан туршдаа миний дэргэд байгаасай гэж мөрөөддөг. Надтай үерхэх үү Сохён?

Banana Boy 2 [completed]Where stories live. Discover now