Chapter two: What is the problem?

3.8K 557 100
                                    

Бурхан минь, би оюутан болчихлоо. Хүсэн хүлээж байсан оюутны амьдрал минь эхлэх нь ээ. Нэг талаараа танихгүй хүмүүсийн дунд өөрийгөө олж мэдээд хөгжилтэй амьдрах боломж ч бас нээгдэж байна. Бас Сэүн бид хоёр үерхээд бараг жил шахуу болох нь. Анх сэтгэлийн хөөрлөөрөө шууд үерхчихсэн ч гэлээ одоо бол хэн хэндээ их дасаж жинхэнэ хосууд шиг бүгдийг хамтдаа хийхийг зорьдог болж дээ. Үнэнийг хэлэхэд би өөртөө хайртай нэгнийг сонгоно л гэж бодсон. Гэхдээ өөрөө хайртай нэгэнтэйгээ хамт байна гэдэг илүү жаргалтай байдаг юм билээ.

Оюутан болоод завгүй амьдрахад яг долоо хоног дутуу байна. Ээжтэй хамт дэлгүүр хэсэж өдөржин явсны эцэст бид өлсөөд хоолны газар орж ирсэн юм.

Ээж: Жүхён аа охин минь...

Би: Хэлэх зүйл байгаа юм уу? Та нэг л сэжигтэй инээгээд байна даа?

Ээж: Миний охин ээжээсээ ямар нэг зүйл битгий нуугаарай за юу? Миний охин хүнтэй үерхээд байгаа юм уу?

Би: Ю... Юу л даа, тийм ээ ээжээ. Таньд удахгүй хэлэх гэж байсан юм.

Ээж: Үерхэх нас чинь шүү дээ. Гэхдээ авчирч нэг танилцуулаач. Ямар хүү миний энэ сайхан охины сэтгэл зүрхийг булаасныг нэг харъя.

Би: Тэр болно л доо. Гэхдээ ааваас айгаад байна аа. Аав энэ тал дээр дургүй байдгийг мэднэ биз дээ.

Ээж: Тэр асуудлыг надад даатга. Миний охин тэгэж байгаад амралтын өдөр нэг дагуулаад ирээч. Ээж нь бүр харахыг хүсээд байсан юм.

Би: Ингэхэд та яаж мэдсэн юм бэ? Арай бид хоёрыг хамт явж байхыг харчихсан юм уу?

Ээж: Жүхёг сэжүүр өгсөн л дөө.

Дүү нар ийм итгэл даахгүй. Жүхёг аа эгч нь чамаас хариугаа авах болно. Хүлээж бай!

Битгий хэлээрэй гэсээр байтал очоод мэдэгдчих юм. Одоо ингээд ахиад нэг даваа. Манай гэрийнхэн Сэүнийг хэр хүлээж авах бол?

Сүүлийн үед манай хүн тэмцээний бэлтгэл гээд алга болчихдог болсон. Бид хоёр дээр хамт хоносноос хойш тухтай уулзаж чадахгүй байгаа.

Яагаад ч юм нэг л айчихлаа. Аав ээж хоёр бас дээрээс нь Жүхёг манай цэцгийг таслаад идчих вий дээ.

Хичээл энэ тэр орохоор л танилцуулъя даа. Тэгснээс хичээл орчхоор Сэүн бид хоёр бүр л цөөхөн уулзалдах нь ээ. Дээрээс нь Сэүн бэлтгэлтэй би бас завгүй. Мэдэхгүй ээ мэдэхгүй ахлах сургуульд байхад л жаргалтай байж. Бурхан минь, юу л яриад байна даа.

Banana Boy 2 [completed]Where stories live. Discover now