Special

3K 386 43
                                    

Бэкхён: Нуган үр заяах болтугай та хоёрт минь.

Сохён: Хамт амьдраад жил ч болоогүй байхад нуган үр? Нуган үр гэж ямар хүүхдийг хэлдэг юм?

Бэкхён: Эртний кино үзэж бай л даа.

Би: Хөөе, та хоёрын амыг нийлүүлж байгаад хадаасаар хадна шүү!

Сэүн: Манай хүн ойрдоо жаахан ааш муутай байгаа. Дээрээс нь Жүхёгийн найз охиноос болоод тархины даралт нь ихсэж хамраас цус гарсан.

Би: Би тэр охиныг үсдэх болно. Яг танай Жисү шиг хүүхэн. Хүн зэвүүн байж болно. Гэхдээ тэр муу нусан жулдрай шиг охидууд миний өөдөөс их олон юм ярих болоогүй байна.

Сохён: Дүүтэйгээ тангараг тасрах вий.

Өнөөдөр бол зул сарын баяр. Сэүний дүү Сэра өвлийн амралтаараа эмээгийндээ очно гээд явчихсан юм. Тийм болохоор зул сарын баяраа уйтгартай өнгөрөөхийг хүсээгүй болохоор Сэүн бид хоёр нөгөө бүтэлгүйчүүдээ дуудсан нь энэ л дээ.
Гэхдээ гайхалтай нь бид хоёрын чих алт болж байх шиг байна.

Би: Надад хоол хийж өг. Миний бие тааруу байна шүү. Толгой өвдөөд...

Бэкхён, Сэүн, Сохён: Ойлголоо хатантаан!

Би: Муу боолууд хурдан хөдөл. Бэкхён, Сохён гэдэг хоёр боол хоол хийж ширээ зас. Харин тэр Сэүн боол хүрч ирээд нуруу бариад өг.

Надад амар амгалан амьдрах заяа алга. Өчигдөр шөнөжин Сэүн намайг унтуулаагүй. Тиймээс ядраад байна. Хүүхдүүд битгий уншаарай.

Сэүн: Миний хайр шөнийн нойр дийлэхээ больсон юм уу даа?

Би: Битгий олон юм яриад байгаарай. Чи л өөрө-

Бэкхён: Хөөе, хөнжил дэвсгэрийнхээ ажлыг хөндлөнгийн хүний дэргэд ярихгүй шүү!

Би: Чи дуугүй бай. Би энд хэрэг хэлэлцэж байна.

Бэкхён: БООЛ БИ ҮХВЭЛ ТААРНА!

Энэ хэд сүүлийн үед зурагтаар гарч байгаа эртний кино үзээд байгаа юм. Дүрдээ ороод л их маяглаж байх шив.

Сэүн: Миний хайр өнөө шөнийг давах юм уу? Би шинэ зүйл бэлдсэн юмсан.

Сэүн ингэж хэлээд уруулаа долоох нь тэр.
Би түүний хоёр хацраас барьж байгаад хамрыг нь хазчихав.

Би: У Сэүн би өнөөдөр Сохёнтой унтана. Чамд ямар ч боломж байхгүй.

Сохён: Хөөе! Би хүний хүн шүү!

Бэкхён: Хүнийх юу байх вэ дээ. Минийх.

Сэүн: Киноны цаг болчихлоо. Удахгүй эхлэлээ сууцгаагаарай.

Banana Boy 2 [completed]Where stories live. Discover now