Chapter sixteen: Хадам

2.9K 421 72
                                    

ххх: Сэүн хүү? Энд юу хийж байгаа юм? Манай гэрийг мэддэг юм уу? Эгч нь чамайг өнөөдөр эргэж очих гэж байхад чи гарчихсан гэсэн. Ашгүй энд ингэж таарлаа. Ямар сайн юм бэ? Алив манайд орцгооё, эгч нь хоолоор дайлъя.

Сэүн бид хоёрыг ярилцаад зогсож байтал гэнэт ээж хажуунаас чанга орилох нь тэр. Ажлаа тараад ирж байгаа л даа. Гэхдээ...

ИНГЭХЭД ЭЭЖЭЭ ТА ЯАЖ СЭҮНИЙГ МЭДДЭГ ЮМ БЭ?

Би: Ю...юу? Ээж, та түүнийг таньдаг юм уу?

Ээж: Эхлээд орцгооё, хүүхдүүд минь.

Ээж бид хоёрыг түлхсээр гэр лүү дагуулаад ороод ирэх нь тэр. Уг нь У Сэүнийг нэг сайн чадъя гэсэн ч ээж төлөвлөгөө нураагаад хаячихлаа. Би өшөө авах гэж байсан юмсан тэр У Цэцэгээс.

Би: Надад тайлбарла У СЭҮН!

Ээж: Жүхён аа чи Сэүн хүүг яаж таньдаг юм?Манай гэрийг хүртэл мэдэж байна шүү.

Би: ЭЭЖ, БИД ХОЁР АХЛАХ СУРГУУЛЬД НЭГ АНГИ БАЙСАН. ТЭР СҮҮЛИЙН ЖИЛ ШИЛЖИЖ ИРСЭН ЮМ.

Ээж: Яагаад орилоод байгаа юм бэ? Би дүлий биш шүү дээ. Гараа угаачхаад ир миний хүүхдүүд.

Бид хоёр цуг угаалгын өрөө рүү явж байхад Сэүн доош шал ширтсээр явав.

Яаж? Үгүй ээ, хаана? Үгүй ээ, хэзээ? Бурхан минь би яг галзуурлаа. Эхлээд энэ асуудлыг шийдэх хэрэгтэй байна!

Ээж бид хоёрт чихэр, амттан жимс таваглаж өгөөд халуун уух зүйл бэлтгэнэ.

Ээж: Бараг долоо хоногийн өмнө ээж нь их юм барьж яваад халтирч унах шахсан юм.
Сэүн хүү намайг харж хүрч ирээд түшиж байтал ард нь байсан дугуйтай хүнийг анзааралгүй мөргүүлээд хөлөө хугалчихсан. Намайг аварсан мундаг хүү шүү. Ээж нь ингээд бүрэн бүтэн зогсож байгаагийн ач энэ хүүгийнх л юм шүү дээ.

Сэүн: Эгч ээ, та хэтрүүлж байна аа...

Тэгэхээр Сэүн шатнаас унасан гэдэг худлаа болж таараад манай ээжийг аварч байгаад гэмтсэн гэсэн үг үү?

Сэүн: Би анх таныг холоос хараад Жүхён байна гэж л бодсон. Та хоёр үнэхээр хуулбарлаад тавьчихсан юм шиг адилхан юм аа. Тэгээд гайхаж зогсохдоо л...

Тэнэг цэцэг!

Ээж: Эгч нь хоол хийж өгье. Та хоёр дэлгүүр яваад ирээч. Буурцаг дуусчхаж.

Би: Ойлголоо.

Би гадуур хувцас гутлаа углаж аваад түрүүлээд гарав.

Banana Boy 2 [completed]Where stories live. Discover now