Chapter eighteen: Зураг

3.2K 468 44
                                    

Сэүн: Битгий гэж хэлсээр байтал. Намайг хүлээж байхгүй яасан юм бэ? Шагай чинь эвгүй болчихож. Бурхан минь, үүрүүл.

Би: Би зүгээр ээ. Бас яагаад загнаад байгаа юм? Өвдөж ядаж байхад...

Орой хичээлээсээ тарж яваад сургуулийнхаа хашааныхаа наана халтираад шагайгаа эвгүй болгочихсон юм. Азаар маргааш амралтын өдөр болохоор эмчилж болох нь.
Уг нь Сэүн намайг ирж авна, хүлээж байгаарай гэж хэлсэн ч би зөрүүдлээд нимгэн ултай гутал өмсөж гараад халтирч байгаа нь энэ л дээ. Өвдөж байна шүү.

Би: За уучлаарай даа, битгий үглээд бай. Хөл өвдөөд байхад.

Сэүн намайг загнаад бас ахин дахин загнаад л. Миний буруу нь үнэн л дээ. Хүйтэн болж байхад зузаан хувцаслахгүй нааш цааш гүйгээд. 

Өнөөдөр ээж аав дүү гурав эмээгийнх рүү явж хононо гэсэн. Гэрт хэн ч байхгүй. Бас ингээд хөлөө эвгүй болгочихдог. Бурхан минь, бүтэж байгаа юм нэг ч алга.

Би Сэүнд үүрүүлсээр гэрийн гадна ирээд түлхүүрээ хайв.

Би: Өө, үгүй ээ.

Сэүн: Юу болсон бэ?

Би: Өглөө түлхүүрээ аваагүй юм шиг байна.

Би утсаа гаргаж ирээд ээж рүү залгав.
Ээж нэлээн дуудуулж байгаад утсаа авлаа.

Би: Ээжээ, би түлхүүрээ орхичхож. Бас шагайгаа эвгүй болгочихлоо.

Ээж: Өө, болгоомжтой байхгүй дээ. Бид эмээгийнд нь бараг ирж байна шүү дээ. Буцаад явна гэвэл бараг үүр цайх байх. Миний охин Сохёныд хоночих юм уу? Бас хэнтэй хамт байгаа юм? Алхаж чадах нь уу?

Би: Уг нь Сэүнтэй хамт байна л даа.
Сохён эгчийнхээ хүүхдийг харж байгаа.

Ээж: Жүхён аа, миний охин түр Сэүнийд ч болтугай ороод байж бай. Илүү түлхүүр Живон эгчид чинь байгаа байх. Миний охин эгч рүүгээ залгаад асуучих.

Би: Ашгүй дээ, ойлголоо ээжээ.

Бурхан намайг ер нь хайхрахаа байж л дээ. Эсвэл үнэхээр би ийм азгүй юм уу? Сэүнээс холдох гэхээр яагаад ч юм болохгүй. Би хичээж л байна үнэд орчих гээд.

Сэүн: За тэгээд одоо яах уу?

Би Живон эгчтэй ярихад эгч хадам аавынхаасаа наашаа гарлаа гэв. Бараг иртэл 2 цаг орчим болох байх. Өнөөдөр хүйтэн тэгээд бас уур хүрмээр өдөр байна шүү.

Сэүн: Хөл чинь болохоо байлаа, бас даарчихна. Манайд хүн ирээгүй байгаа, ядаж лент нааж, бүлээн усаар угаая.

Banana Boy 2 [completed]Where stories live. Discover now