Chapter one: Хачирхалтай л юм

3.9K 538 43
                                    

Сэүн: Санаж үхэх шахлаа. Надад нэг цамцаа ч болтугай өгөөд явуулчихгүй. Шөнө ч чи бодогдоод өглөө босоход ч нүдэнд чи харагдаад эдгэршгүй өвчин тусчхаад ирсэн би.

Би: Бурхан минь, зүгээр үү? Эмнэлэг явах уу?

Сэүн: ХА ЖҮХЁН гэдэг вирус зүрхэнд минь орчхоод эвгүй хөдөлбөл алчих гээд хэцүү байна. Гэхдээ үнэхээр хөөрхөн вирус шүү. Би тийм хөөрхөн вирус байдаг гэдгийг мэдээгүй.

Би: Чам шиг вирусээ хайрладаг хүн байх уу?

Сэүн: Би байна. Би байлгана.

Хошуугаа цорвойлгож ирээд насны хайраа өхөөрдөн байж үнсэв. Намайг үнсэж байтал Сэүн хэлээ оруулаад ирэх нь тэр.

Сэүн: Найз залуугаа халууханаар үнсээч?

Би: Чи хаана ийм юм сурсан?

Сэүн: Вирусээсээ сурсан юм.

Энэ тэнэг цэцгийг. Элэг зүрхээ эмтэртэл намайг санаж дээ.

Би: Гэрт Жүхёг л байгаа. Ээж аав хоёр аялалд явчихсан.

Сэүн: Тэгвэл нууцаар хамт хонох уу?

Би: Аав ээж чинь гадуур хонолоо гэж уурлахгүй юу?

Сэүн: Би ахын гэрт түр байгаа. Ээж аав хоёр Илсанд үлдсэн. Өнөөдөр ах бас найз охиныхоо гэрт хононо гэсэн.

Би: Тэгвэл гэрийн болзоо хийцгээе.

Би Сэүний малгайг өмсүүлээд гэр лүүгээ сэм авч оров. Жүхёг өрөөндөө ороод алга болчихсон болохоор анзаарахгүй байх. Гэхдээ мэдчихвэл би зүгээр л Жүхёгийн боол болно гэсэн үг.

Би: Чимээгүй яв л даа. Яасан чанга алхдаг юм.

Сэүн: Би хөлөө яа-

Гэнэт Жүхёгийн инээх дуу өрөөнд нь хадах нь тэр. Бас яг миний өрөөний хажууханд болохоор хэцүү юм аа. Бид хоёр түүний инээдээс цочоод арайхийн өрөөндөө орж ирлээ.

Сэүн орж ирсэн даруйдаа миний тэвэрч унтдаг том үхрийг аваад шидчих нь тэр.

Сэүн: Одоо У Сэүн гэдэг үхэр энд Жүхёныг тэвэрч унтах болохоор чи түр наанаа байж бай.

Эвий дээ. Миний залуу бүр нялхарчхаад ирсэн байна.

Би: Ингэж хүний юманд халдаж болохгүй, У Сэүн.

Banana Boy 2 [completed]Where stories live. Discover now