'1'

8.1K 380 38
                                    

"Би яасан гэж тийшээ цөлөгдөж байгаа юм"

Захирал "Чи нэр төрд минь яаж халдаснаа мэдэж байна уу,  нотлох баримт ч үгүй юм байж"

Би "Чамайг тэр бичлэгийг устгуулсаныг намайг ойлгож чадахгүй гэж бодсон юм биш биздээ, гаж донтой новш минь"

Захирал "Чи хэнтэй яаж харьцаж байгаагаа мэдэж байна уу"

Би "Ажилтандаа бэлгийн дарамт учруулсан хүнийг захирлаа гээд хүндлэх юм шиг байна уу"

Захирал "Гол нь нотлох баримт шүүдээ хонгор минь, харин ч хөдөө ферм руу явуулчихаагүйд баярлаж үз. Гэхдээ хэцүү байвал би хүссэн цагтаа чамайг эргүүлээд авч чадна, чи надад юу хийж өгөхөө мэдэж байгаа"

"Чөтгөр лүүгээ тонил"

Намайг уйлж унжаад "намайг тийшээ битгий  явуулаач" гээд өвөрлүү нь гүйгээд орно гэж бодож эндүүрч байгаа юм биздээ муу гаж донтой новш.

Лондонгийн хамгийн том нэр хүндтэй эмнэлгийн эмчээс хөнгөн дэглэмтэй хорих газрын эмч рүү тушаал буурсан шалтгаан бол хормойн донтой захирлын минь ээлжит хэрээс хэтэрсэн оролдлого байсан юм.

Хүний газар 8 жил шүд зуун нойртой нойргүй, хоолтой хоолгүй хичээнгүйлэн төгссөн хүн юунд ч бууж өгөхгүй хор шар, тэвчээр хамгаас их байсан болохоор би захиралдаа "Чөтгөр лүү гээ тонил" гэдэг үгийг дунд хуруутайгаа өгөн өнөөх хорих газар луу цөллөгддсөн тушаалаа чангаар зууран гарч явлаа.

Хүний газарт цалин өндөртэй, нэр хүндтэй  сайхан газар ажилладаг гэх өнгөрсөн он жилүүдэд бахархаж явсан бахархал минь хормын дотор ингээд сүйрч байх шиг.

Өөрийн гэрээсээ шинэ ажил руугаа явах хүртэл цаг гучин минутыг замдаа зарцуулах болсноо мэдэн хайрт даргыгаа дахин нэг хараагаад амжив.

Хорих газар дотроо 5 жигүүртэй бөгөөд миний байрлах жигүүр илүү дээд зэрэглэлийнх юм байх. Азтай байна гээд л дарга нь дахин дахин үглээд байсан юм.

Хааяадаа хоригдлууд хоорондоо бие биенээ гэмтээхээс өөр аюултай зүйл гарахгүй юм байх. Хорих газрын даргын хэлснээр өрөөнд минь ямбалан орж ирэх хүмүүст бас vip мундаг дарга нарын өрөөнд дуудвал очоод тохирох эмчилгээг нь хийх байлаа. Үнэндээ эмчилгээ биш амин дэм гэх нь зүйтэй байх. Хаа сайгүй хахуульд идэгдсэн нийгэм. Нууц задруулахгүй гэсэн айхтар торгууль бүхий гэрээ хийгээд ч амжлаа. Гэм буруу хийсэн хүмүүс энд зүгээр л буудалд байгаа юм шиг хэдэн сар амарч ядаргаагаа тайлаад гардаг бололтой. Дургүй хүрмээр юм.

[Completed] A d o r e    s e n s eWhere stories live. Discover now