'24'

3.4K 310 34
                                    

--Тэмин--

Би "Өнөөдөр дулаахан байх чинь, далайн эрэг дээр хэвтэж баймаар"

Бид хоол идчихээд алхаж явах үед тэр чимээгүй бодол болоод байсанд би яриа өдөхөөр ам ангайсан ч хэлж дууссаныхаа дараа л арай тэнэг зүйл хэлчихэв үү хэмээн өөрийгөө зүхэв.

Эми "Чи надтай байхдаа өөрийгөө хүчилдэг юм уу?"

Гэнэт л Эми надаас ийн асуухад би үргэлж мэдрэгддэг тэр мэдрэмжийг түүнд тайлбарлах хэцүү санагдана.

Би түүний хажууд бүрэн гүйцэт өөрийнхөөрөө байж чаддаггүй. Яагаад ч юм өөрийнхөөрөө байвал түүнийг өөрөөсөө үргээх юм шиг, өөрийнхөө  тухай ганцхан өгүүлбэр хэлчихвэл л би түүнд өөрийнхөө муу талыг мэдүүлэх юм шиг жинхэнэ өөрийгөө харуулчих юм шиг санагддаг байв.

Би "Хүчлэх гэхээсээ илүү зүгээр л хичээдэг гэсэн нь дээр байх"

Эми "Чи ингэхэд яг юу хийдэг юм?"

Тэр өнөөдөр их сониуч байх чинь. Огтхон ч миний талаар ярихаас нааш асуудаггүйд нь баярладаг байсан юмсан.

Хэрвээ би чамд ямар бохир амьдралаар амьдарч энд хүрсэнээ хэлвэл чи гарцаагүй надаас зугтана гэдгийг чинь л сайн мэдэж байна.

Сүхён "Жоси яагаад танийг орхисныг үнэхээр мэдэхгүй байна уу? Наад новшийн ажлаа хийсээр байгаа цагт хэн ч чин сэтгэлээсээ танийг хайрлахгүй. Нэг бол тэр хүүхэн шиг чинь эрүүл үгүй нь ч мэдэгдэхгүй мансуурсан юмнууд танийг ашиглах гэж л дүр исгэнэ"

Дүүгийн минь хатуу ч гэсэн үнэн үгс бодолд минь энэ үед эргэлдэж байлаа.

Би "Яахав тэгс ингэс гээд л, бизнес гэх үү дээ бага зэрэг аюултай л болохоос тийм сохирхол татах зүйл биш ээ"

Удаан бодсоны эцэст амнаас минь гарсан үгс энэ л байсан юм.

Худал ярихыг хүссэнгүй. Тэглээ гээд үнэнээ дэлгэх ч зориг байхгүй тул түүнийг дахиж битгий ийм зүйл асуугаасай хэмээн бодсоор бид хэсэг чимээгүй явав. Явдал дундаа түүнрүү харахад тэр дахиад л бодол болчихсон цонхоор ширтэн явааг нь хараад өөртөө уур хүрэн жолоогоо тас атгасаар түүнийг буулгалаа.

Бие дотор минь хоёр Тэмин байгаа мэт үргэлж өөртэйгөө зөрчилдөнө. Түүнийг халамжлаж эхлэх үед чи юу хийгээд байгаа юм хэмээн намайг буруутгах дотор хүн минь. Өөр нэгэнтээ явахыг нь харахад гуниглаж, гомдоох бүрийнхээ араас харуусах дотор хүн минь.

[Completed] A d o r e    s e n s eWhere stories live. Discover now