'6'

2.8K 292 21
                                    

Би гэртээ тогтмол 11 эсвэл 12 цагт ирдэг болов. Гэхдээ энэ байдал удаагүй юм. Магадгүй арав л хоносон байх. Ажлын цагаа дуусгачихаад Тэминтэй кино үзэж, playstation тоглож, эсвэл юм ярилцаж, хоол идэж эсвэл хэрэлдэж өнгөрөөсөн.

Гэвч нэг л өглөө ирэхэд тэр баяртай ч гэж хэлэлгүйгээр яваад өгсөн байлаа.

Миний цээжиндээ бяцхан дэггүйтэж байсан зүрхтэй минь цуг.

Үнэхээр хачин юм. Ердөө хоёрхон сарын өмнө таньдаг болсон нэгнийг, ердөө сар хүрэхгүй хугацаанд багахан дотноссон нэгнийг ингэж их үгүйлж, орон зай нь хоосон мэдрэгдэнэ гэдэг миний хувьд байж боломгүй санагдаж байна. Дурлах ийм амархан байдаг хэрэг үү?

Би хаалгаруу гөлрөн сууж байлаа. Түүнийг ээлжит хэрүүл, утгагүй аашаа гаргахаар ороод ирэх юм шиг санагдсан болохоор. Бүтэн өдөржин тухгүй бас хоосон мэдрэмжийг мэдэрсний эцэст би ажлын цаг дууссан даруйд гадуурхаа аван үүдэнд зогсох хоёр эмэгтэй харгалзагч нарт баяртай гэж хэлэн гэрийн зүг явав. Тэр хэрэг өнөөх хоёр харгалзагч, хяналтын бичлэг тараасан хүн гээд нийт таван хүнийг ажлаас нь халснаар дуусгавар болсон юм.

Гэвч би ердөө түүнийг яваад 5 хоногийн дараа төв рүү эргээд дуудагдан ажилдаа орлоо.

Жон "Алив ээ Эээм чи үнэхээр уйтгартай амьдардаг гэдгээ мэдэх үү"

Би "Мэднэ ээ, явж хөгжилтэй амьдралаараа амьдар Жооон би завгүй байна"

Жон "Чи ажилд орсноосоо хойш нэг ч удаа үдэшлэгт явж үзээгүй биздээ"

Би "Үнэндээ их сургуулийн 2дугаар дамжаанаас хойш яваагүй л дээ" түүнд нүдээ эргэлдүүлэн хэлж илт дургүй байгаагаа би илэрхийлж байлаа.

Жон "Тэг ээ наад тэнэг ном, бичлэгээ үзээд шөнөжин суугаарай"

Би түүнрүү муухай харан "Чи ингэж их зугаацах дуртай болоод л өвчтөнөө алдаж байгаа юм заюу, чамд харамсах сэтгэл төрөхгүй байна уу, гударч байхаар ажилдаа жоохон анхаарсан бол чи тийм алдаа гаргахгүй байсан" би хэдий уурандаа хэлсэн ч арай хэтэрсэн зүйл хэлснээ түүний царайны хувирлаас анзааран үсээ нэг сэгсийлгэчихээд "Жон уучлаарай би ингэж хэлэх гээгүй шүү"

Жон "Зүгээрдээ за би явлаа" түүнийг дахин дуудсан ч тэр хариу үл хэлсээр гарч явлаа.

Новш гэж, би үнэхээр стресстчихсэн бололтой. Үнэхээр жоохон ч гэсэн сэтгэл санаагаа амраахгүй бол одоо харсан хүнрүүгээ л үсчдэг боллоо. Гэхдээ л тэрний буруу. Тэр өвчтөнөө өөрийн анхааралгүй байдлаас болоод алдчихсан. Энэ чинь байж боломгүй зүйл эмчийн хувьд.

Би хийж байсан зүйлсээ хураан хувцсаа солиод гадагш гаран ээлж нь тарж байгаа ганц, хоёр гайгүй таньдаг сувилагч нартай хамт клуб орохоор явлаа. Энэ зүйлээс тэр чигтээ төсөөрчихсөн байсан би хэсэг тэднийг ажиглаж байгаад бүжгийн талбай руу гарсан юм. Тэд ч намайг ийм байгааг харж байгаагүй болохоор хөөрцгөөн бид шөнийн 1 цаг болоход харьцгаахаар болов.

Харин би клубийн үүдэнд харсан нэгнээсээ болоод өөрийн эрхгүй баярлан нэрийг нь чангаар дуудлаа.

"Тэмин" намайг дуудахад тэр бэлхүүсээр нь тэвэрч явсан бүсгүйнхээ мөрөн дээгүүр толгойгоо давуулан над руу харав. Тэгчихээд өөдөөс ширтэж байгаад яг л танихгүй хүн байсан мэт тоолгүй цааш явсан. Түүнтэй цуг явж байсан хэдэн залуус харин надруу хэсэг ширтэж байгаад эргэн түүний адил алга болох нь тэр.

"Юу вэ таньдаг юм уу" ажилчдын нэг нь асуухад би толгойгоо сэгсрээд "үгүй ээ би хүн андуурчихаж"

Би тэгж хэлээд л бүтэлгүй дурлал байсныг ойлгон тавьж явуулсан. Дурлал. Арай ч дурлал биш шохоорхол юм болов уу? Би үнэхээр мэдэрч байна, би түүнд дурлахад үнэхээр ойрхон байсан.

Би шөнийн тэнгэрийг харан зөөлхөн инээмсэглэлээ. Дурлаагүйдээ би баярласан юм. Баярласандаа инээсэн юм. Бүгд л муу залууст зүрхээ өгч болохгүй их гунигтай бас сэтгэл өвдмөөр гэдгийг мэднэ шүүдээ. Түүнийг эмэгтэй хүнтэй төгс сээтэгнэхийн хажуугаар, эмэгтэй хүний хүсдэг тэр л зан чанаруудыг агуулж явдаг хүн гэдгийг нь би хэдийнээ ажиглаад амжсан ба өнөөдрийн үйлдэл түүнийг үнэхээр дурлаж болохгүй нэгэн гэдгийг бүр ч их батлаад өгсөн гэлтэй.

Магадгүй тэр над руу өнөөдөр жоохон л инээмсэглээд "Сайн уу" гээд асуухад л би маргааш дахиж уулзахыг, тэрний маргааш, маргаашийнх нь маргааш ч бас хүсэх байснаа мэдэж байна.

Би түүнд дурлахад ердөө өнөөдөр түүний хийж болох ганц инээмсэглэл, ганцхан үг л дутуу байсан юм шиг.

Муу залууд дурлаагүйнхээ төлөө жаргалтай байсан ч ...


















... Би зүгээр тэр өдөр л азтай байсан юм.




A/N: Ойрд бичвэр нийтлээгүй та хэдийнхээ сэтгэгдлийг бүр мартчихсан байна шдээ яасан ч хөөрхөн юм бэдээ та хэд маань хөөрхөн байсан болохоор дахиад нэг хэсэг ❤️

Сайн паналдаж чадвал дахиад нэгийг өгнө шүү 😜

[Completed] A d o r e    s e n s eWhere stories live. Discover now