'34'

3.2K 292 9
                                    

Тэмин "Ээм?"

Би "Тийм ээ"

Тэр гарыг минь суллан эргэж харах гэсэн ч би гараа улам чангалаад "Битгий, надад чамайг харах ичгүүртэй байна"

Тэмин "Чи яагаад энд байгаа юм?"

Би "Намайг үлд гэж яагаад хэлээгүй юм. Хайртай гэж хэлсэн мөртлөө яагаад намайг явуулчихсан юм"

Тэмин "Үлдэх шалтгаанаа чи өөрөө л олохгүй бол би чамайг үлдээсэн ч чи хүсээгүй бол харамсах байсан шүүдээ"

Би "Тэгвэл би чамайг битгий яв гэвэл чамд энд үлдэх шалтгаан байгаа юу"

Тэминийг хариу үл хэлсэнд би айдас дүүрэн хоолойгоор "Чи надад үнэхээр хайртай юу?"

Тэмин "Би чамайг үгэнд хууртаж, үгсийн сайханд дурладаг биш болохоор чинь хайрласан байхад надаас хий хоосон үг сонсохыг тэгтлээ их хүссэн юм уу? Яг одоо би чамд юу гэж ч хэлсэн чадах ч үүнээс илүү чамайг арай удаан тэвэрч, арай энхрийгээр үнсвэл чи надад итгэх үү?"

Би "Би Тэнтэй унтсан. Гэхдээ энэ миний чамд хэлсэн шиг байгаагүй би хором мөч бүр нь чамайг бодож энэ үнэхээр--"

Тэр гарыг минь илээд "Чшшш битгий уйл Эми би чамайг дахиад уйлуулмааргүй байхад битгий"

Би түүний нуруунд наалдсан чигтээ толгойгоо сэгсрээд "Чамд муухай үгс хэлсэнд уучлаарай, бас түүнтэй унтсанд уучлаарай хэрвээ би муухай санагдаж байвал би ойлгон--"

Тэр энэ удаа өмнөхөөсөө арай хүчтэй надаас салан эргэж хараад "Чи галзуураа юу? Би чамайг яагаад муухайгаар бодно гэж. Надад чи энэ бүгдийг тайлбарлах хэрэггүй би ойлгож байна, би чамд урам хугарах хэмжээний цэвэр ариун хүн биш байхад, миний өөдөөс харчихаад, ингэж уйлаад, битгий ийм үгс амнаасаа унагаа ойлгосон уу?"

Би "Хайртай байсныг чинь мэдээгүйд уучлаарай. Ганцаараа л хайрлуулмаар байна гэж зовоодог байсанд уучлаарай, сайн хайрлаж өгөөгүйд уучлаарай хэдий би тэнэг ч гэсэн би чамайг алдмааргүй байна гэвэл чи үлдэх үү? Хэн нэгэн нь илүү хайрлалгүй зүгээр л бие биенээ хайрлаад бусад шиг байж болох уу?"

Тэр нүдэндээ нулимстай чигээр чанга гэгчинь цээжиндээ намайг наав. Тэгээд чихэнд минь "Итгэж өгөхгүй нь ээ"

Тэр тэврэлтээ суллан хацрыг минь илбэсээр уруулыг минь үнсэв.

"Би та хоёрыг нялуурч дуусахыг хүлээмээр байвч хоцрох гээд байгаа болохоор ядаж хэн нэгэн нь надад сайн яваарай гэх мэтийн үг хэлж болно шүү" Жэссийн үгсээр бид уруулаа салган Жэссийн зүг хараад би ичиж үхэхээ шахав. Тэнд Сүхён, Марк, Дуёон биднийг харан зогсож байсан юм.

Би ичсээр нүүрээ Тэминий цээжинд наахад Тэминий цээж хөдлөн, хөнгөхөн инээх дуулдан намайг шоолж байлаа.

Жэсс "Бурхан минь түүнийг хүүхэд гэж би зөв хэлсэн байгаа биздээ"

Тэд инээлдэж би Тэминий өврөөс салсаар түүн дээр очин "Баярлалаа, бас сайн яваарай бидний дараагийн уулзалт сайхан байгаасай гэж хүсэж байна"

Жэсс "Очоод холбоо барих болно. Мэдрэмжгүй занг чинь би нэг сайн мэдээ оруулаад өгөх болохоор" хэмээн нүдээ ирмэж Тэмин тэр хоёр салах ёс хийж байв.

Сүхён над дээр гүйж ирээд "Эгчээ намайг та хоёроос ч их баяртай байгааг та мэдэрч байна уу?"

Би түүний өнөө маргаашгүй төрөх дөхсөн гэдсийг харан инээмсэглээд "Сайн сууж байсан уу?"

__________

"Шивээс чинь нэмэгдчихэж"

Тэмин гарны шуу хэсэгт байрлах шинэ шивээсийг минь зөөлхөн илсээр асууна.

Би солонгосоос буцаж ирээд түүний нэрийн эхний үсгийг жижигхэн хэмжээгээр шивүүлж орхисон.

Би "Энийг ямар утгатай гэж бодож байна"

Тэмин "Сайхан зүйл бодож байгаад лав шивүүлээгүй байх" гэхэд нь би түүний нүдний урдуур орох үсийг нь хойш илсээр "Яахав бага зэрэг гуниг агуулсан ч чиний бодож байгаагаас хавьгүй дээр шүү. Энэ үсэгний эзнээс болж анх удаа л амьдарч буйгаа мэдэрсэн юм. Уйлж чаддагаа, инээж чаддагаа, хайрлаж чаддагаа мэдэж авсан. Бас анхны хайр бүтдэггүй гэж бодож явсан болохоор зүгээр л дурсаад өнгөрөх хүн байлгая гэж бодсон гэхүүдээ"

Тэмин нүд нь томорч ирээд "Мухар сүсэг, утгагүй юм. За яахав үнэн байлаа гэхэд чиний хувьд л би анхны хайр болохоос чи миний анхны хайр биш болохоор минийх бүтнэ гэсэн үг"

Би "Тэгээд минийх бүтэхгүй чинийх бүтнэ гэхээр юу гэсэн үг юм"

Тэр намайг биеэрээ ороогоод "За мэдэхгүй ээ, тэгвэл гялс яваад нэг залууд дурлачихаад буцаад ир. Би дахиад чамайг өөртөө дурлуулчихая, тэгээд би чиний анхны хайр биш гурав дахь чинь болно"

Би түүнийг шоолж инээхэд тэр ч бас инээсээр бид хэсэг өнгөрсний талаар, бидний үл ойлголцлууд, миний мэдэхгүй бяцхан Тэминий талаар ярилцсан юм.

Тэмин "Унтдаа, нүд чинь анилдаад байна" тэр духан дээр минь үнссээр хэлэхэд би бараг л унтаж буйгаа мэдэрсээр "Намайг хэзээнээс хайрласан юм? Би огтхон ч мэдээгүй"

Тэмин түүнд хариулалгүй нүд нь анилдсаар хариултаа ч авж амжилгүй унтаж орхисон Эмиг харан инээмсэглээд "Хэн ч харсан намайг чамд хайртайг мэдрээсэй"

[Completed] A d o r e    s e n s eWhere stories live. Discover now