'28'

3.1K 314 16
                                    

"Миний хамгийн хайртай хоёр жаал хүүхэлдэйгээ булаацалдаад байгаа гэх юм?"

Захирлыг хэлэхэд би худал инээмсэглээд "Та үргэлж хэлдэг. Хүний зүйлд зөвшөөрөлгүй хүрж болохгүй гэж"

Тэн "Эзэн нь зөвшөөрсөн гэж айж байна"

Тэмин "Зөвшөөрөл хүсэж хэлээгүй биз"

Тэн "Би чамаас солонгос хэлээр асуусан юмсан"

Тэмин "Өдий олон жил болоход чамайг зөвшөөрөл гуйж байхыг харж байсан удаагүй. Гагцхүү тэр анхааруулга бас түрэмгийлэл л байсаар ирсэн. Үхрийг алж идэхээ мэдсээр байж өсгөдөг үхэрчинтэй адил. Өвс өгч буйгаа буян гэж бодож байгаа ч хожим амттай мах идэхийн тулд хийж буй зүйл."

И хатагтай өрөөгөөр нэг инээгээд "Хөгжилтэй юм. Тэмин үргэлж сонирхолтой амьдрах юмаа. Өмнөхийнх нь балаг нь цэгцэрч дуусаагүй явахад дараагийнх нь бүр том балаг тарих шинжтэй шүү"

И "Дүү чинь бас том хэрэг тарьчихдаг. Өмнөх хүүхэлдэйнээс чинь болоод би ингээд үлдсэн насаа суумгай өнгөрөөхөөр болчихсон байдаг. Олон жил итгэж явсан баруун гар минь хүртэл үхчихсэн. Би яах хэрэгтэй вэ Тэминаа"

И "Ааа бас. Тэн ч тэр би ч тэр тэр хүүхнээс чинь болоод ямар их алдагдал хүлээснээ мэдээд би буцаад явахаа дөхсөн шүү. Та хоёрын харьцаа ч бас өмнөхөөсөө хэд дахин дордчихож. Энэ бүхнийг яаж хэвэнд нь оруулах вэ?"

Тэмин "Уучлаарай"

И "Би бүх зүйлийг хэвэнд нь оруулмаар байна. Хөл минь буцаад эвлэхгүй ч миний өмнөөс явж чадах нэгэн надад хэрэгтэй байна ойлгож байна уу?"

Тэн "Надад итгэж б-"

И өрөөгөөр нэг инээсээр биднийг дуугүй болгож өгөөд "Би чинь эмэгтэй шүүдээ гэтэл та хоёр эрэгтэй. Би эрэгтэй хүнийх шиг хөлтэй байсан гэж үү?"

Тэн бид хоёр гайхсаар түүнрүү ширтэхэд тэр толгой дохиод "Би үргэлж гаргадаг сайхан сэтгэлээ дахин гаргая. Чамд сонголт байна. Хийсэн балгаа цэвэрлэхэд чинь хүртэл сонголт өгч байдаг. Надад дүүгээ өг эсвэл тэр хүүхэлдэйгээ өг, бүүр найзыг чинь ч авж болох юм. Яаж байна чи хайртай хүнтэйгээ гэрлэж эхнэр чинь миний хайртай охин болох сайхан биш гэж үү? Эсвэл дүүтэйгээ цуг ажиллах бүр амар биш гэж үү? Найзтайгаа хамт энэ зүйлийг хийвэл бүр амар ч юм билүү хэн мэдлээ?"

Тэмин "Та бид хоёрт дүүгээр минь оролдохгүй байх хэлцэл байгаа гэж бодсон юмсан"

И "Тэр үед би хөлтэй байж билээ. Гэхдээ дүүг чинь амар сайхан жаргаах өөр хоёр арга байгаа л юм байна шүүдээ. "

[Completed] A d o r e    s e n s eWhere stories live. Discover now