'33'

3.1K 283 34
                                    

"Намайг уучлаарай би хойшид чадахгүй нь"

Тэн "Аххххх, ууг нь би их хичээсэн юмсан. Зууралдаад үлдмээр байвч чамд хайртайгийнхаа хирээр чамайг хүндэлдэг учраас энэ бидний сүүлчийн уулзалт байх тийм үү?" тэр цоглог хоолойгоор хэлсэн ч түүний нүд гунигтай харагдана.

Би "Би өөрийгөө үзэн ядаж байна. Яаж ч бодсон чи надад ахадхаар хүн. Сайхан төгсгөл хийж өгсөнд баярлалаа, одоо л тайван амьсгалж чадах нь"

Тэн "Тэминээс өмнө чамтай учирсан бол гарцаагүй бид сайхан хосууд байх байсан байх тийм үү? Нэгтээ би авж чадахгүйгээс хойш чамайг жаргалтай байгаасай гэж хүсэж байна. Би анх чамтай уулзахдаа л Тэминийг чамд хайртай гэдгийг олж харсан. Чиний ч, Тэминий ч олж харж чадаагүй зүйл энэ байх. Тэр их олон асуудалтай хүн болохоор чамд хайртайгаа ухаарах сөхөөгүй ухаарсан ч хэлэх боломж нь таараагүй гэдэгт итгэж байна."

"Тэгвэл" тэр суудлаасаа өндийгөөд инээмсэглэсээр гаран явлаа.

________

Энэ өдрийн хоёр дахь уулзалтаа би ярилцаад сууна гэж төсөөлж ч байгаагүй хүнтэйгээ товлосон юм.

Би хирэндээ сайхан харагдах гэж хичээсээр сая нэг цэгцэрсээр гэрээсээ гарлаа. Ойрхон тул таван минут алхаад л товлосон кафэдаа орж ирэхэд тэр эмэгтэй цонхон талын суудалд цонхоор ширтэн сууна. Анх уулзахад л тэр надад таалагдаж байгаагүй. Одоо ч гэсэн сууж байгаа байдал нь ихэмсэг бүр ч их таалагдахгүй байна.

"Сайн уу?" тэр хөмсгөө өргөн хэлээд "Надад яагаад дургүйг чинь хангалттай мэдэх болохоор хэлэх зүйлээ л хэлчихье гэж бодлоо"

Би нүдээ эргэлдүүлсээр хажуу ширээ рүү ширтлээ. Түүнийг харахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлж байгаа царай нь.

"Намайг Жэсс гэдэг би Тэминий хамгийн сайн эмэгтэй найз нь гэж анх уулзахдаа л танилцуулах ёстой байсан ч би чамайг түүний хувьд ийм чухал хүн болно гэж бодоогүй болохоор эвгүй харьцаж байсан нь үнэн"

Би мушилзсаар "Сайн найз? Би бүдүүлэг байх гээгүй шүү гэхдээ би та хоёрыг шаалцаж байгааг нүдээрээ харсан хүн шүү"

Жэсс "Ийм болохоор л Тэмин чамд хайртай байх тийм үү? Хэтэрхий хүүхдээрээ?"

Би "Намайг доромлох гэж ирсэн хэрэг үү?"

Жэсс "Сонсохыг хүссэнээрээ л чи сонсох байх гэхдээ би элдэв санаа агуулсангүй үнэхээр тэгж санагдсан болохоор л хэллээ. Миний чамтай ярих гэсэн зүйл хэрхэн яаж яваад Тэмин бид хоёр  шаалцсан хэрэг биш болохоор тэр зүйл алдаа байсан бас нэмээд би эрэгтэй хүн сонирхдоггүй гэсэн товч бөгөөд тодорхой хариулт өгье."

[Completed] A d o r e    s e n s eWhere stories live. Discover now