'21'

3K 316 27
                                    

Ажлаасаа ээлжийн амралтаа аван амарч аавтайгаа уулзахаар Солонгос улсыг зорихоор сэтгэл шулуудсан юм. Нэг л ажил төрөл бүтэхгүй, хэл аманд өртөөд ирэхээрээ аав, ээждээ нэг сайхан тэврүүлээд үнсүүлчихээр сайхан болчих юм шиг санагдсан хэрэг.

Тэн "Гаргаж өгч чадсангүй, хурдан ирээрэй ирэхээр нь уулзацгаая" түүний зурвасыг утсаа унтраахынхаа өмнө уншин хариу бичиж амжив.

Олон цагийн нислэгийн эцэст биеийн чилээгээ гарган, уушгиа дүүртэл нутгийнхаа агаарыг амьсгалж аваад таксинд суун Сөүлийн төв эмнэлэг дээр буун тээшээ чирсээр инээмсэглэн алхана.

"Хан захирлаа!" эмнэлгийн хонгилд хүмүүстэй юм ярилцан алхаж явааг нь ч би үл харгалзан аавыгаа дуудан орилход тэр эргэж харан хэсэг зогсоод өөдөөс минь хурдан хурдан алхалсаар гүйх шахуу намайг тэвэрч авав.

Аав "Муу золиг! Хэлэхгүй ирээд намайг үхэхийг харахыг хүсээ юу"

Би "Санасан шүү ааваа"

Аав "Ямар их турчихсан юм, ажил нь яасан юм бүүр ирж байгаа юм уу?" гэсээр горьдлого тээсээр харахад нь би толгойгоо сэгсрээд "танийг санаад байсан болохоор амралтаа аваад ирсэн юм, бүтэн сар танаас холдохгүй гэж мэд"

Аав "Бүтэн сар чамайг урвуулах юм олж л таараа" гэсээр инээд алдлаа.

Энд ирээд 10 хонохдоо аавтай 2 хоног загасанд явж, дунд сургууль дээрээ очиж, хөршүүдийнхээрээ зочилж амжив.

Өнөөдөр харин аавын эхнэр болон хүүхэдтэй нь дэлгүүр хэсэж, орой нь аавтай цуг хоолонд орцгоохоор боллоо. Тийм дотно биш ч сайхан ааштай эгч учир бид хангалттай сайхан өдрийг өнгөрүүлсэн юм. Ээжийн нөхөр ч тэр аавын эхнэр ч тэр би хэнийг нь ч үзэн ядаж дургүйлхдэггүй. Тэд таарч тохироогүй болоод л салсан хэрэг. Хүүхдээ зовоолгүй хоорондоо хэрүүл маргаангүйгээр ярилцаж байгаад салж, одоо ч сайхан харилцаатай байдаг болохоор би тэднийхээ хувийн амьдралыг хүндэлдэг.

Бид явсаар гэрийн гадаа ирэхэд үүдэнд төсөөлөө ч үгүй хүн зогсож байх нь тэр.

Бид бүгд Тэмин рүү гайхсан харцаар харахад Тэмин доош бөхийгөөд "Сайн байна уу, Эм- бишээ Сүнигийн найз байгаа юм энд ирснээс нь хойш холбоо барьж чадахгүй энэнээс өөр уулзах арга байсангүй"

Би түүнрүү юу хийгээд байгаа юм гэсэн харцаар харахад аав "Найз чинь юм бол ору--"

Би "Үгүй ээ та хэд орцгоож бай би удахгүй араас чинь орлоо"

Тэмин дахин бөхийгөөд "Танилцахад таатай байлаа"

Аав инээсээр "Танилцаа ч үгүй байж таатай байлаа гэнэ шүү" гэсээр орж харин энд Тэмин урьд өмнө харж байгаагүй жигтэй царай гарган зогсоно.

Би "Чи манай ааваас айгаад байгаа юм уу?"

Тэмин "ЮУ! ү-үгүй ээ"

Би гараа элгэндээ авсаар "Яасан намайг өмөөрч хамгаалах хүн байдаг гэдгийг мэдчихээд жийрхээд эхлэв үү" гэж нэг хялав хийж хэлчихээд түүнийг орхин алхав.

Тэмин "Чи хаачих гэж байгаа юм"

Би "Чамаас л холдож байвал хаачсан ч яахав"

Тэмин "Надтай уулзах гэж байна гэж бодсон юмсан"

Би "Аавын урд тэгээд чамайг ямар новш гэдгийг чинь хэлээд уулзахгүй гэх байсан хэрэг үү"

Тэмин "Сүни!"

Би "Яав! Чи ч мундаг юм аа миний жинхэнэ нэрийг мэдээд зогсохгүй гэрийг минь хүртэл олчихож, намайг энд байгааг хүртэл мэдчихэж"

Тэмин "Намайг яаж олсоныг асуухгүй юм уу"

Би "Хуулийн хүрээнд олоогүй чинь тодорхой, илүү дутуу юм мэдмээргүй байна"

Тэмин "Хэзээ буцах юм"

Би "Чамд хамаагүй"

Тэмин "Сүни"

Би "Битгий хүн нэрээр дуудаад бай, таалагдахгүй байна"

Тэмин "Гоё байгаа юм чинь"

Би "Айнн"

Тэмин "Онцгүй нэртэй гээд байсан гоё л нэртэй байсан юм байна лээ шдээ"

Би "Надад муухай гэж байна"

Тэмин "Уур чинь гарчихсан юм уу, хөөрхөн хэрэлдээд яваад байх чинь"

Би "Уурлаад, гомдож туниад байх хэмжээний үнэ цэнэтэй хүн байхаа больчихсон хэрэг"

Тэмин "Маргааш юу хийх юм"

Би "Унтана"

Тэмин "Тэгвэл өнөөдөр"

Би "Унтана"

Тэр яах учраа олохгүй байгаа аятай хэсэг чимээгүй байж байгаад дахин ам нээв.

Тэмин "Намайг яах гэж ирсэн юм гэж асуухгүй юм уу"

Би "Үргэлж л намайг зовоох гэж ирдэг биздээ"

Тэмин энэ удаа тэссэнгүй бололтой гараас минь барин зогсоож, өөрлүүгээ харуулаад "Өнөөдөр надтай болзох уу?"

[Completed] A d o r e    s e n s eWhere stories live. Discover now