'39'

2.7K 236 2
                                    

Ганц хоёр ажил зохицуулчихаад түүнтэй уулзахаар жижигхэн кафэд ирэхэд өглөө энэ газрыг хамгийн амттай бялуу хийдэг газар гээд интернетэд биччихсэн байсныг саналаа. Сүни бид хоёр хоёул бялуунд дуртай болохоор хааяа орж байж болох л юм.

Намайг цонхоор ширтэн зогсоход хүлээж байсан хүн минь ширээнд дөхөн ирсээр урд минь суулаа. Тэр ч тэр би ч тэр юу ч ярилгүй хэсэг суусны эцэст би түрүүлэн ам нээв.

Би "Би энд уучлалт гуйхаар ирсэн юм"

Тэр ийм зүйл сонсоно гэж бодоогүй аятай нүд нь томорсоор өөдөөс ширтэнэ.

"Болсон бүх зүйлд уучлаарай. Чамайг тийм байдалд хүргэсэнд. Зүгээр л өнгөрсөн хугацаанд хэнд ч гаргаж байгаагүй сэтгэл, бас энэрэнгүй занг чамд их гаргаж байсан болохоор тэр цаг хугацаа бас миний сэтгэл хэтэрхий хайран санагдаж түүнээсээ болоод чамд муухай зүйл хийчихсэн. Тэр чигтээ сүүлээ хавчаад амьдралд чинь гарж ирэхгүй алга болохыг хүссэн ч надад нэг хүн хийсэн зүйлийнхээ хариуцлагыг ухамсарлаж эргээд уучлалт гуйх сэтгэлийг зааж өгсөн юм. Чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. Би үнэхээр тийм зүйл болгохыг хүсээгүй юм шүү"

Дотроо би түүнийг ашиглаж, нэг галзуу эмэгтэйд зарах гэж байсандаа ч бас уучлалт гуйж байлаа.

Жоси гэнэт л нүд нь нулимсаар дүүрч ирээд уйлж эхлэв.

Жоси "Намайг ч бас уучлаарай. Тэгж их сэтгэл гаргаж, надад тэгж ханддаг байсан байхад чамд тийм зүйл хийгээд орхиод явсанд. Үнэхээр тэр үед сэтгэлд торох зүйл байгаагүй ч одоо бодоход дэндүү ухаан муутай явж. Намайг өөрчилсөн хайр чамайг ч бас өөрчлөх байх гэж найдаж байна. Аз жаргал хүсэж байна чин сэтгэлээсээ."

Түүнийг ийн хэлэхэд оюун бодолд минь Сүнигийн инээж буй төрх шууд л харван орж ирсээр би мишээн "Мэдэрч байгаа. Би ч бас хайраа олсон гэж бодож байна. Хамгийн гол нь чиний ачаар би тэр хүнтэй уулзсан болохоор би энд ингээд зориг гаргаад сууж байгаа юм. Хожим уулзах өдөр ирэхэд хоёул жаргалтай байгаасай гэж хүсэж байна"

Сэтгэл минь хөнгөрөх шиг. Одоо л нэг өнгөрсөн бүгдээсээ салж шинээр эхлэж чадах юм шиг байна.

--Эми--

Өглөө утасны чичиргээний дуугаар сэрсээр утсаа үзэхэд минийх биш байсанд хажуу тийш харвал Тэминий утас байв. Сүхён залгаж байсан тул утсыг нь дураараа аван хариулчихаад биеэрээ сунан буцааж тавихдаа санамсаргүй дэлгэцэн дээр нь дараад түгжээг нь тайлчхав. Бид хоёул утсандаа нууц үг хийдэггүй төрлийн хүмүүс.

[Completed] A d o r e    s e n s eWhere stories live. Discover now