'19'

3.3K 311 28
                                    

Би "Чи яагаад тийм зүйл хийсэн юм?"

Тэмин "Би юу хийсэн гэж?"

Би "Би маш удаан бодсон ч энд ердөө хариулт нь чи л гэж гарч ирээд байна. Яаж гэдгийг мэдэхгүй ч чиний оролцоотойгоор би буцаад ажилдаа орсон юм шиг санагдаж байна"

Тэр утасны цаанаас юу ч дуугаралгүй байсны эцэст би дахин түүнээс "Яагаад" хэмээн асуув.

Тэмин "Би өөрөөсөө наад асуултыг чинь хэдэн мянга дахин асуусан ч хариу нь олдоогүй, зүгээр л хийчихсэн"

Би санаа алдсаар амандаа шахуу "Мэдээгүй байсан ч болоосой"

Тэмин "Намайг уучлаарай би хэтэрхий ууртай байсан. Бас уучихсан. Чамтай тэгж харьцах эрх надад байхгүй"

Сэрүүлэг минь дуугарсаар би зүүднээсээ сэрээд өөрийгөө хэсэг шоолж хэвтлээ. Одоо бүүр ийм зүйл зүүдэлдэг болсон хэрэг үү?

Алдарт шийтгэлийн 7 хоног минь өчигдрөөр өндөрлөж өөрийгөө шагнан бага зэрэг дарс ууж байгаад унтчихаж. Сүүлийн хэдэн сар арай л их уучихлаа. Одоо багасгах хэрэгтэй, архины хамааралтай болохнээ бүр?

Өөрийгөө бэлдэж дуусаад ойрд тухлаагүйгээрээ тухлан сууж өглөөнийхөө цайг уучихаад гэрээсээ гараад би гараа ташаандаа аван нүдээ эргэлдүүлэв.

Тэн "Өглөөний мэнд, ганцхан намайг хараад л нүдээ тэгж хөөрхөн болгодог гэж хэлээч надад"

Би "Чиний ганц л зүйл надад таалагддаг, ямар ч муу муухай зүйлээс сайхан зүйл олж хардаг өөдрөг"

Тэр намайг шоолох аядаад урд талын хаалгаа нээж өгөн би ч өөрийн машин руугаа нэг харж санаа алдчихаад түүний машинд суулаа.

Тэн замдаа явсаар "Тэгж их ажилладаг байж машин барих тийм ч сайхан санаа биш юмсан?"

Би "Өнөөдрөөс ажил багасаж байгаа. Тэгээд бүр бүтэн сар хагалгаа хийхгүй гэхээр би бараг л жаргана гэсэн үг"

Тэн "Өнөөдрөөс эхлээд бид гадуур болздог болохнээ?"

Би "Би чамд зөвшөөрөөгүй юмсан"

Тэн "Чи тэгээд өөр юу хийх юм? Ажил чинь эрт тарна Тэмин солонгост байгаагаас хой--"

Тэр сая л юу ярьж буйгаа мэдсэн бололтой өгүүлбэрээ дуусгалгүй чимээгүй болоод "Буруу зүйл ярьчихлаа"

Би "Ойлголоо орой гадуур хооллоцгооё, юунд дуртайг минь мэдчихвэл орой болзоцгооё"

[Completed] A d o r e    s e n s eWhere stories live. Discover now