'29'

3.1K 290 23
                                    

Тэмин "Энэ гөлөгнүүд яагаад намайг алхам тутамд минь дагаад байгааг тайлбарлахгүй биз?"

И "Учир нь чи удаж байна. Ямар нэг зүйл болохгүй байгаа хэрэг үү хонгор минь"

Би "Жи-йгийн гэр бүл энд байдаг. Тэр бага багаар салах ёс хийж байгаа"

И "Намайг битгий их хүлээлгээрэй"

Шууд аваад хил гарчихмаар байвч би
Жи-йг Тэюун гээч залууд хайртай болчихсон гэдгийг мэдэж байсан тул түүнийг өөрөө цэгцлэх боломж олгохыг хүссэн юм.

Жи-йтэй уулзан хооллон суухад хажуу ширээнд минь биднээс сүүлд ирсэн залуу ус уусаар сууна. Бүтэн 20 минут ганц хундага устайгаа суусаар байсанд би алхам бүрийг минь хянах И захирлыг өмнөхөөсөө ч илүүтэйгээр үзэн ядаж байлаа.

Жи-й "Намайг өөрт чинь сайн бишийг мэдсээр байж яагаад дэргэдээ байлгадаг юм"

Би "Учир нь би сайн"

Ямар ч сэтгэл хөдлөлгүй хариулт. Тэгэхээс тэг гэсэн шиг тэр хэтэрхий их зүйлс асуусаар.

Жи-й "Чи ирээдүйгээ яаж төлөвлөж байна"

Би "Чамтай гэрлэнэ. Бизнесээ өргөжүүлнэ. Энэ хоёр л байнадаа"

Жи-й "Би чамайг хэзээ ч хайрлахгүй байсан ч чи намайг дэргэдээ байлгах уу. Би хэрвээ чамаас явмаар байвал яах вэ?"

Жи-й минь дээ хэтэрхий их зүйл яриад байна.

"Чи ч бас битгий уурлаарай. Би чамайг яагаад ингэж асууж байгааг чинь мэдэх юм шиг байна. Чи надад хийсэн тэр муухай зүйлийнхээ төлөө хажууд минь байж үлдсэн амьдралынхаа турш намайг баясгах хэрэгтэй. Би чамд хэлээгүй ч гэсэн би шоронд хэдэн сар байсан. Бас би хамгийн том түншээ алдсан. Энэ дунд хэдэн тэрбум эргэлдэж байгааг чи мэднэ. Гэмээ наминчил. Би чамайг алж чадах байсан. Гэхдээ би чамд хайртай болохоор чадахгүй ч би танай гэр бүл бас Тэюунд чинь хайргүй. Би чамайг явуулахгүй. Чи ч бас хайртай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй биздээ би зүгээр хараад хайртай эмэгтэйгээ өөр эрд өгөөд явуулах сул дорой нэгэн биш үүнийг анхааруулга гээд ойлгоорой"

Энэ ярилцлага минь захирлын чихэнд хүрсэн нь шууд л мэдэгдэж орой нь би дахин түүнээс сануулга авсан юм. Энэ удаа Тэюуны тухай тэд мэдсэн байлаа. Нэг л зүйл буруу яваад байгааг зөн совин минь хэлээд байх шиг. Тэд яагаад ингэтлээ улайраад байгааг, үг бүрийг минь нэгийг нь ч алдалгүй дамжуулж байгаа нь гайхширлыг минь төрүүлсээр.

[Completed] A d o r e    s e n s eWhere stories live. Discover now