'22'

3.1K 293 14
                                    

Тэмин "Өнөөдөр надтай болзох уу?"

Хүмүүс хэзээ шантарч, хэзээ бууж өгөхөө яаж мэддэг юм бол? Аль хязгаарт хүрч байж одоо боллоо гээд орхиж чаддаг юм бэ?

Би түүнрүү хэсэг ширтэж байгаад түүнээс гараа алгуурхан аваад удаанаар алхаж эхлэв.

Энэ миний хязгаар юм шиг байна.

Нүдэндээ хурсан нулимсаа ширгэтэл нь алхалсаар огцом эргэж харахад тэр цочисхийхэд нь би инээмсэглээд "Тэгье ээ, хоёулаа яг хосууд шиг байна шүү за"

Тэмин намайг харсан даруйдаа нүдээ анин хэсэг зогсоод буцаан нээн мишээсээр толгойгоо дохин гараа урагш сунгалаа. Би хойш алхан түүний гарыг атгаад "Намайг өнөөдөр битгий гомдоогоорой" хэмээн шивнэх шахам хэлэхэд тэр гарыг минь чанга атгасаар "Амлаж байна".

"Төрсөн өдрийн мэнд" Тэмин ийн хэлсээр элдэв чамин зүйлсгүй цэвэрхэн цулгай гинжийг хүзүүнд минь зүүж өгөв.

"Мэдэж байсан байхнээ" би хүзүүндээ зүүгдсэн гинжээр хуруугаа гүйлгэсээр хэлэхэд тэр "Таалагдаж байна уу?"

Би толгойгоо дохин "Тийм ээ, цэвэрхэн юм"

Тэмин "Чамайг элдэв чамин зүйлсэд дургүй болохоор юу өгөхөө мэдсэнгүй"

Би муухан инээмсэглээд "Дуртай зүйлийг минь мэдэхгүй ч ядаж л дургүй зүйлийг минь мэддэг байхнээ"

Тэмин хоолойгоо нэг засаад "Өөр хиймээр зүйл байна уу? Бараг л 12 боллоо төрсөн өдөр чинь дуусах гэж байна"

Би "Аавтайгаа гадуур гарчихсан, ээжтэй утсаар ярьчихсан бас чамтай болзчихсон. Болчихлоо"

Тэмин "тийм байдаг байж"

Би "Төрсөн өдөр дууссан ч гэсэн чи надад нэг зүйл хийж өгч чадах уу"

Тэмин "Чи хүсвэл"

Би утсаа гарган дугаар хийн чихэн дээрээ барьсаар "Эгчээ би дунд сургуулийнхаа найзуудтай уулзаж байна, очиж амжихгүй юм шиг байна аавд хэлчихээрэй"

Эгч "Ойлголоо, болгоомжтой байгаарай- үгүй ээ том болсон хүүхдэд юу хэлчихэвдээ хөгжилтэй байгаарай" гэсээр таслав.

Тэмин рүү харалгүй цонх ширтэн суухад Тэмин машинаа асаагаад "Ичих хэрэггүй ээ би чамайг угаасаа оруулах бодол байгаагүй юм" гэсээр гараас минь хөтлөн машинаа хөдөлгөлөө.

Буудлын цахилгаан шатанд явж байхад тэр "Би энд байрлаж байгаа. Ууг нь энд гэртэй л дээ гэхдээ тэнд бага зэрэг засвар хийж байгаа юм" гэхэд нь би зүгээр л толгой дохив.

[Completed] A d o r e    s e n s eWhere stories live. Discover now