'27'

3.1K 309 16
                                    

Би Жи-й г холоос харан зогсоно.

Мэдэж байсан юм шиг байна. Аль хэдийнээ түүнийг хараад догдлол гээчийг мэдрэхгүй гэдгээ энд ирэхээсээ өмнө мэдэж байсан юм шиг байна.

Гарт минь атгаатай байх Жи-й болон түүний ээлжит нэгэн олз эсэхийг мэдэхгүй Тэюун гэгч залуугийн мэдээллийг хэвэтчнээсээ нэгэн зургийн хамт хогийн саванд хийчихээд би машиндаа суув.

Солонгост давхар зохицуулах ажил байсан тул хуучин амьдардаг байшиндаа ирлээ. Сүхёнтой ярьж биеийг нь асуучихаад сууж байтал утсанд минь Эмигээс дуудлага ирсэнд сандрал, догдлол бас зэмлэл мэдрэгдсээр арай хийн утсаа авахад тэр дуниартсан хоолойгоор "Чи яагаад тийм зүйл хийсэн юм?"

Тэмин "Би юу хийсэн гэж?"

Эми "Би маш удаан бодсон ч энд ердөө хариулт нь чи л гэж гарч ирээд байна. Яаж гэдгийг мэдэхгүй ч чиний оролцоотойгоор би буцаад ажилдаа орсон юм шиг санагдаж байна"

Тэр уучихаж. Түүнийг хэзээ ч мэднэ гэж бодоогүй тул түүний асуултанд би самгардаж ухаан санаа минь өнгөрсөн рүү аялана.

Би түүнд анх хараад дурласан уу гэвэл үгүй. Хоёр дахь удаагаа ч бас биш. Үнэхээр л надад таньдаг хэдээс минь өөр солонгос зүс танихгүй бүсгүй сэтгэлд ойр туссан юм. Аймшигтай хэгжүүн, дүрс хийсэн зантай ууртай бүсгүйн арга эвийг нь олох гэж их л юм болох нь дээ гэж бодож байсан ч тэр тийм байгаагүй. Уулзалт бүр минь сонирхолтой байдлаар өрнөж, түүнийг эмэгтэй гэсэн нүдээр бус яг л хуучны танилтайгаа олон жилийн дараа таарсан мэтээр төсөөлж явсан юм. Хажууд нь байхад тухтай, түүний талаар сонирхмоор тийм л бүсгүй байлаа. Түүнийг ирснээс хойш олон хоног өнгөрсөн хэдий ч одоо хирнээ бусдын маань амнаас түүний нэр гарах нь зогсоогүй, нүднийх нь хор нь ч гараагүй хэвээр байсан тэр үед тэр балрах шахаж билээ. Эмэгтэй хүн тийм байдалд байхыг хэн ч хараад зүгээр өнгөрөхгүй байх. Цамц нь урагдаж цээж нь ил гарсныг нь харсан хирнээ юу ч бодолгүй түүнийг ширтэж, цамцыг нь товчлож байхдаа хэрхэн айж буйг нь л би мэдэрч байсан.

Одоо би ойлгох гэж хичээж байна. Тэр намайг анх уулзсан мөчөөсөө эхлээд хүмүүжүүлсэн юм шиг? Эмэгтэй хүний хагас нүцгэн дүр зургийг харчихаад элдэв гаж зүйл бодох биш тэр хүний мэдэрч буй мэдрэмжийг тааж ядан зогсохдоо би аль хэдийн түүнд уусчихсан байсан юм болов уу?

Түүний хувьд зүгээр л нэг ийм хүн байж билээ гээд хожим хаа нэг дурсах тийм л хүн нь болж үлдэхийг би хүссэн. Яагаад ч юм хамгаалагч нь үгүй болсон зэрлэг анчидтай ой дунд гэнэн янзагыг ганцаар үлдээчихсэн юм шиг мэдрэмж төрөн түүнд би өөрийгөө дөвийлгөх нэг сайн үйлийг чимээгүйхэн хийгээд л алга болно гэж бодож билээ.

[Completed] A d o r e    s e n s eWhere stories live. Discover now