'30'

3K 299 24
                                    

-Эми-

"Үгүй ээ би өнөө өглөө ээлжнээсээ буусан байхад яагаад орой ажилтай болчихдог билээ!"

"Эмчээ та согтуу байгаа юм уу? согтуу байж машинаа бариад ирсэн хэрэг үү" Намайг харсан сувилагч нүд нь томорч эргэн тойрноо гүйлгэж хараад "Эрхлэгч яваагүй байгаа танийг харвалч дуугүй өнгөрөхгүйдээ"

Би "Хэнд хамаатай юм тэр хүүхнээ гараад ир гээд хэл? Хүний хувийн амьдралыг ч хүндлэхгүй өдөр шөнөгүй хуваарь сольдог тэр хэн юм"

Жон "Эми" шивнэх шахуу хэлээд ард нь гарсаар "Өчигдөр сарын сүүл, өнөөдөр сарын эхэн болж байхад тулаа гардаг гэдгээ мартатлаа яагаад уучихсан юм бурхан минь түүнийг сэргэтэл амралтын өрөөнд оруулчих цаад шуламдаа баригдчихавдаа"

____________

Хоёр цагийн дараа эмнэлэгт хөл хөдөлгөөн татрах бөгөөд галын дохиолол дуугарч эхлэхэд бүгд л тэндээс сандралдан гарцгаав. Гал хурдтайгаар дээшлэж гадаа түүнийг ажиглан зогсох хүмүүс дунд байсан нэгэн сувилагч гэнэт л нэг зүйл санан бие нь салганасаар Жоныг дуудаад "Эмчээ дотор Эми эмч амралтын өрөөнд байгаа"

Жон "Хараал ид" гэсээр цааш гүйсээр дотогш орох гэсэн ч цагдаагийнхан түүнийг оруулахгүй байх ба тэр "Дотор хүн үлдчихсэн гурван давхарт амралтын өрөөнд байгаа"

Өнөөх цагдаа холбоогоо аван цааш гүйсээр явах ба Жон утсаа гарган Эми рүү залгахад түүний утас нь холбогдохгүй байх аж.

Марк машин барьж харин хажууд нь Тэмин ухаан мэдрэлгүй Эми рүү залган хараал урсгасаар явна. Гал гарсан тул эмнэлэг рүү явах замууд бүгд түгжрэлтэй байсанд тэр машинаас буун эмнэлгийн зүг гүйж эхэллээ.

-Тэмин-

Би эмнэлэг дээр ирэн гадаа зогсох эмч сувилагч дундаас түүнийг хайж явсаар хүмүүсээс салангид зогсох зүс таних хэдэн сувилагч нарыг олж харан тэдэн дээр очоод "Эми"

"Эми хаана байна" намайг асуухад тэдний царай хувьс хийгээд хэн ч юу ч дуугарахгүй зогсоход тэдэн дундаас хэн нэгэн нь миний хэвлийрүү ширтээд байсанд би доош харахад шарх минь гүйснээс болоод сэдэрчихсэн харагдана. Гэдсээ нэг дарчихаад "Эми хаана байна? Тэр тараад явчихсан уу?"

-"Бид мэдэхгүй байна. Гэхдээ тэр сүүлд амралтын өрөөнд унтаж байсан"

Тэмин "Юу гэсэн үг юм! Гал гараад байхад түүнийг дотор үлдээгээд та нар гарч ирсэн гэх гээд байгаа юм уу?" намайг орилоход тэнд байсан хүмүүс над руу сонин харцгааж би дотогш орохоор урагш гүйхэд хажуунаас Марк орж ирэн намайг зуурсаар тайван байхыг шаардав.

[Completed] A d o r e    s e n s eWhere stories live. Discover now