'20'

2.9K 283 19
                                    

"Яв"

Би хаалгаа нээгээд түүнд хэлэхэд тэр ямар ч хөдөлгөөн хийлгүй зогссоор байв.

Би "Гуйж байна Тэминаа, би чамайг дахиж хармааргүй байна"

Саяхан хатсан хацар минь дахин нороход нулимсыг минь харахаас залхсан аятай  царай нь ууртай болоод "Хараал ид гэж битгий уйл, битгий ... Битгий, битгий! Битгий уйлж бай гэж би чамд хэлсэн биздээ"

Тэмин "Новш гэж!" тэр хараасаар юмнуудаа аван урдуур минь салхи татуулан гарав.

Хэсэг шалан дээр өвдгөө тэврэн уйлж байгаад босон усанд орон ажилдаа явахаар бэлдэж, бүтэн цаг дутуу байсан ч хамаа байсангүй гэрээс гарсаар ажлаас холгүй байрлах кафэд өглөөний цай захиалан сууна. Ганцаараа байхаар улам их зүйл бодоод байдаг болохоор өөр зүйл ажиглаж, олон хүний дунд байхыг хүссэн юм.

Эргэн тойрноо ажиглаж байгаад хаалгаар орж ирж буй Дуёоныг хараад би өөрийгөө нуухыг оролдмоор байсан ч түүнтэй харц тулгарчихав. Харцаа буруулан цонхоор хүмүүсийг ажиглаж байхад хүний алхаа ойртон урд минь сандал татагдан тэр ирж суулаа.

Дуёон "Юу байнадаа Эми"

Би аль болох түүнрүү харахгүйг хичээсээр "Уулзалгүй уджээ"

Дуёон "Тэминтэй уулзсаар байгаа байхнээ"

Би түүнрүү харахад тэр гараараа нүдрүүгээ заан "Уйлчихаж"

Бид хэсэг чимээгүй суусны дараа тэр "Эми одоо болно, Тэминийг орхи"

Дуёон "Тэр өмнөх найз бүсгүйдээ үнэхээр их хайртай, чи түүнийг хайрласаар байвал чи улам л өвдөж шархлах болно. Амлаж байна, Тэмин түүнээс өөр бүсгүйг хайрлаж чадахгүй тийм их хайртай"

Би "Тэр намайг байнга өвтгөдөггүй. Чи мэдэхгүй Дуёонаа, тэр намайг халамжлаж, энхрийлдэг. Чин сэтгэлээсээ биш ч ядаж хичээдэг, бидэнд ч бас чиний мэдэхгүй нулимсгүй өдрүүд бий"

Дуёон "Хичээсэн ч хүрч чаддаггүй зүйл гэж байдаг. Хайран цаг хугацаагаа түүнтэй битгий зууралдаж өнгөрөө л дөө"

Би "Би чамаас гуйсан. Түүний талаар яриад өг гэж би чамаас гуйсан биздээ. Хайртай эмэгтэй байгаа гэдгийг нь би мэдэхийг хүссэн. Түүнд хүрч болохгүй нэгэн гэдгийг сонсохыг хүссэн. Би чамаас гуйсан байхад тэр үед хэлээгүй байж яагаад намайг одоо ийм байдалтай байхад үүнийг хэлж байгаа юм"

Дуёон гарыг минь атгаад "Учир нь чамайг ийм байхыг харах надад хэцүү байна"

Би инээсээр "Яагаад чамд хэцүү гэж? Арай надад сайн гэх гэж байгаа юм биш биздээ?"

[Completed] A d o r e    s e n s eWhere stories live. Discover now