'8'

2.6K 297 41
                                    

Тэд намайг шоолж, дорд үзсэн харцаар харж, хоорондоо жиг жуг хийцгээсээр гарч явсан. Би нүцгэн гэдгээ ч үл тоон тавцан дээр гарч суугаад хэдий хугацаа өнгөрснийг мэдэхгүй нь. Бие дээр минь хуурай зүйл буухад цочисхийн хажуу тийш харлаа. Ахлах сургуулийн гэмээр охин бие дээр минь алчуур тохож өгөөд "Эмэгтэй юм байж хүйтэн зүйл дээр суугаад ёстой нэг босооч" энэ ширүүн аашийг хэн нэгнээс харж байсан ч юм шиг.

"Тэр эргүү амьтнаас болоод уйлж байгаа эмэгтэй ганцхан өөрөө биш болохоор одоо хурдан явж үз, ингэж суулаа гээд юу ч өөрчлөгдөхгүй" тэр ингэж хэлчихээд гарч явлаа.

Биеэ алчуураар ороочихоод одоо юу болох хэнтэй таарах тэднийг яах бол гээд юу ч хамаа байсангүй шатаар өгсөн гарахад энд эрүүл ухаантай бас намайг анзаарч байгаа хүн ч алга. Машины зогсоолд байх түүний машины араас цүнхээ авах хэрэгтэй байсан тул тийш явсан ч машин савлан хөдлөж байлаа. Би нулимсаа нэг арччихаад инээд хүрэв.

Би урагш алхсан. Юу ч болоогүй юм шиг машиных нь арын хаалгыг онгойлгоод цүнхээ авахад урд талын суудал дээр байх тэр бас Жэсс хоёр зогсон надруу зэрэг харах үед нь надад эргэн тойрон минь ч хамаа байсангүй би биеэ ороосон алчуураа машины гадаа тэдний бас хэн нь ч мэдэгдэхгүй хэсэг хүмүүсийн нүдэн дээр хуулж аваад арын суудал дээр байсан цамц бас шортоо юу ч болоогүй юм шиг өмсөн цүнхээ аван хаалгыг нь савaн хаалаа. Эргэж харсан даруйдаа гараа өргөхөд зогсоол дээр байсан залуус намайг дуудаж бас машины сигнал хангинаж би харин зүгээр л гараа зөрүүлэн машинаа налан зогсох солонгос залуу руу очин машинд нь суув.

Тэр харин хэсэг зогсож байгаад машиндаа орж ирэн юу ч ярилгүй машинаа асаан хөдлөв. Би тэр байшин харагдахаа болиход түүнрүү хараад "Энд зогсож болно оо"

Тэр үг дуугүй машинаа зогсооход би "Баярлалаа" гэж хэлчихээд машинаас буун урагш алхлаа. Утсаа гаргаж ирэн такси дуудах гэсэн ч нүдний үзүүрт шөнийн далай харагдсан юм. Шөнө хэдий ч сарны гэрэлд дэндүү үзэсгэлэнтэй харагдах далай. Би эргэлзэлгүй баруун тийш эргэн надаас 200 метрийн зайд байх далай руу зүглэлээ. Ойртох тусам зөөлхөн давалгайлах далайн түрлэгийн чимээ нааш ирээд тайвшир гэхшиг. Би эрэг дээр ирэн дээш харан хэвтэв.

Өнгөрсөнд зүгээр ч нэг гунигт бодолд автаагүй байсан юмсанж. Түүний хажууд байхдаа ердөөсөө ч зовиургүй инээж, гунигаасаа татагдаж чаддаггүй байсан юм. Ийм л зүйл болох гээд байж.

Энэ удаа тэнгэр ширтэнгээ түүнийг хайрлаагүйдээ баярлаж байлаа. Анх дурлаж амжаагүйдээ баярлаж байсан бол одоо хайртай болоогүйдээ баярлах шиг. Хэзээ бас тэнгэр өөд ширтээд арай бага уйлуулж, арай бага өвтгөсөнд нь баярлаад суух юм болдоо.

Новш гэж! Дахиад л юугаа бодоод байгаа юмбэ? Өнөөдрийн мэдэрсэн энэ доромжлол хангалттай биш гэж үү? Инээдтэй юм. Тийм их сэхүүн байсан би түүний урд эмэгтэй хүнд байж болох хамгийн том доромжлолыг амсчихаад ирээдүйн талаар бодож чадлаа гэж үү дээ?

"Чи тэгээд амархан нь юм уу хэцүү нь юм уу" би нүдэн дээрээсээ гараа аван нүдээ нээхэд намайг зам дээр буулгасан залуу дээрээс хараад зогсож байлаа.

Тэгэхээр тэр усан санд байсан байх нь.

Би буцан гараараа нүүрээ халхлаад чимээгүй хэвтэв.

"Тэр ч бас өөрийн гэсэн түүхтэй, өөрийн гэсэн шархалсан зүрхтэй" түүнийг Тэминий талаар ярьж буйг мэдээд би инээд алдан инээчихээд "Шархалсан болгон нь новш шиг аашлаж болдог гээд хэн нь энэ хүн төрөлхтөнд заагаад өгчихсөн юм"

"Новш шиг аашлатлаа шархлаагүй байгаа чинь сайн хэрэг. Ийм байгаа дээрээ л зогс. Энэ үнэхээр адгийн, амлаж байна"

______________________

Би хүүхдүүдийн хөөцөлдөн гүйлдэх инээд, далайн түрлэгийн чимээ бас хурц нарны гэрлийн хоршлоор нойрноосоо сэрэв.

Сүүлд түүнийг нойтон элсэн дээр хэвтэх муу гээд цамцаа дэвсэж өгснийг санаж байгаа ч дээрээс минь нөмөргөсөн бүтээлгийг харан инээмсэглээд босож суун түүнрүү харахад тэр хэдийнээ сэрчихсэн хэвтэж байлаа.

Хажуудах цүнхээ ухан цаг харахад өглөөний 9 өнгөрч байх бөгөөд би босоод түүний цамцыг гөвөн өгөхөд тэр толгой сэгсрээд "Хүргээд өгье, тэгээд наадхаа угааж өгөөрэй би дараа авъя"

Би нүдээ эргэлдүүлээд "Дахиж уулзах заль уу энэ"

Тэр машиныхаа урд ирэн үсэн дээр минь байх элсийг гөвөнгөө "Хүслээрээ л боддоо"

Машины сигнал дуугарах бөгөөд бид зэрэг хойш харахад өчигдөр миний ирсэн хогийн өнгөтэй, хогийн эзэнтэй машинаас хогийн хүн бууж ирэв.

Тэмин "Чамайг өчигдөр явсан гэж бодсон юмсан Дуёон аа" тэр хэлээд надруу ч бас харах нь мэдрэгдсэн ч би түүнрүү огтхон ч хараагүй. Дуёон ч бас түүнрүү нэг их тоож харалгүй буцан үс рүү минь анхаарал хандуулан үлээж өгөөд "Болчихлоо сууж байдаа одоохон"

Эмиг машинд суухад Дуёон Тэмин рүү ойртон мөрөн дээр нь гараа тавин зөөлнөөр "Найз минь, өвтгөж болох зүрх болдоггүй зүрх гэж бас байдаг юм шдээ, түүнтэй чи ядаж ганц үг сольж үзсэн бол үүнийг мэдсэн л байх учиртай, өвтгөх гээд байвал хойш нэг алх, ядаж л түүн дээр."

[Completed] A d o r e    s e n s eWhere stories live. Discover now