[2]

4K 304 5
                                    

Гэртээ түрүүний хөл тавьсан Жонгүг гутлаа ч тайлалгүй хөргөгч ухан нэг сөжү гартаа барьсаар алхлаад буйдан дээр даб хийтэл санаа алдангуй суулаа. Түүний хувьд өнөөдөр ч бас тийм сайн байсангүй. Тэхён үргэлж л түүнээс зайтай явж, ойртох бүрт нь л нэг алхам холдоод байгаагаас гадна явуулсан зурвас бүрийг нь уншдаг мөртлөө нэг ч хариу бичихгүй байгаад нь хэдийн Жонгүг галзуурах дөхжээ.

Тэр дахин утсаа гарган ирж, шалгавал бахь байдгаараа уншсан гэх үг тодоор зурайн харагдах ч ирсэн зурвас огтоос байхгүй. Жонгүг үүнийг гадарласан болоод ч тэр үү санаа алдсаар интернет орон мэдээ харвал дахиад л....

Bts хамтлагийн Жон Жонгүг, Ким Тэхён нь олон нийтэд--

Гэсэн нийтлэл олон олноороо овоорон байсанд тэр хурдхан буцах дээр даран удалгүй утсаа шидэж орхих нь тэр.

-"Хэрэг алга!!"

Өөрийгөө зүхэх Жонгүг толгойгоо барьсаар буйдан дээр сууж, удаа ч үгүй хөргөгч рүү яван нэг биш нэлээн хэдэн сөжү, пиво ууттай нь гарган ирээд дээш тагт зүглэлээ. Түүний хувьд тайвшрах хамгийн шилдэг арга нь Тэхёныг тэврэх байсан ч одоо Тэхён энд байхгүйгээс хойш зүгээр л ганцаараа нам гүн орчинд суухыг илүүд үзэв.

Хэдхэн сарын өмнө Тэхёнтой ирж байсан гэр гэсэндээ унтлагын өрөөгөөр нэг урагдсан хувцаснууд нүдэнд харагдаж,бүр цаашлаад Тэхёны үлдээсэн шингэн хүртэл орыг хатаасан байх нь Жонгүгийг инээмсэглэхэд хүргэж, тэр толгой сэгсэрсээр

-"Заваан амьтан! Тэр ер нь өөрөөс нь болж намайг бүтэн 7 хоног буйдан дээр унтсаныг мэдэж байгаа болов уу" гээд  тагтан дээр гаран сууж одоог хүртэл бодогдох Тэхёны ичсэн харцыг төсөөлсөөр инээмсэглэн толгойгоо дахин нэг сэгсрэнэ.

-"Аашш, галзуурах нь ээ! Ах аа би таныг санаад байна!" Жонгүг уйлагнасаар ийн орилоод урдах шингэнээ ууж, удалгүй нүдэнд нь харагдах бяцхан зургийн цомгийг аван эхнээс нь гүйлгэн харахад Тэхён тэр хоёрын зургууд байх ба гадна талд нь Taekook хэмээн тодоор сийчжээ.

-"Юу билээ? Хэн тавилаа? Ер нь хэн дарсан юм?" Жонгүг энэ цомгийг огт мэдээгүй бололтой бүр нүдээ томруулсаар энд тэндээс нь харсаар үзэхэд яг дундах хуудасны буланд Тэхёноос гэсэн байлаа.

-"Гайхалтай! Санаж үхэх гэж байхад дахиад бүр шарх сэдрээх юм гэнэ ээ!" Тэр үглэсээр хамгийн эхний хуудсан дээр авчран зургийг ажсанд аль хэдэн жилийн өмнө авхуулсан дэбутээс ч өмнөх үеийн зураг байх нь тэр.

-"Киахх, энэ үед ч хамгийн бага нь гээд байнга шоовдорлуулдаг байхад та л миний өмнүүр орж, намайг хамгаалдаг байж билээ" тэр Тэхёны зурагт харагдах дүрсийг илсээр хэлээд хөнгөн инээд алдлаа.

-"Хөөш!! Та нар яагаад өөрөөсөө жоохон хүүхэд дээрэлхээд байгаа юм! Ичээч!" Тэхён гүйсээр ирэн тэр хэдэн дээрэлхүү хүүхдүүдийг хөөн явууулаад бахдалтай нь аргагүй Жонгүг рүү харсаар

-"Дахиж өөр хүүхдүүд дээрэлхэх гээд байвал надад хэлээрэй за юу?" гээд л анх удаагаа Жонгүгийг тэврэн авч билээ.

-"Одоо битгий уйл аа? Чамайг хэн гэдэг юм?" Тэхён түүний нулимасыг арчин өгөөд нүд рүү нь харсаар хэлэхэд саяхан уйлж байсан хөвгүүн нусаа татсаар нулимсаа арчаад

-"Жонгүг" хэмээвэл Тэхён инээд алдсаар

-"Харин намайг Тэхён гэдэг. Хоёулаа одооноос эхлэн ах дүүс шүү за юу? Дүү минь" гээд доош тонгойн Жонгүгийн булцгар хацар дээр үнсэн

-"Ээж намайг уйлахаар ингэдэг юм. Одооноос би ингэнэ ээ" гэсээр дахин хэд хэд үнсэх бол Жонгүг нүдээ томруулсаар үнсүүлэн зогсоно.

•Daddy• |✔︎|Where stories live. Discover now