[10]

1.9K 202 12
                                    

-"Сайн гэнэ ээ? Чи тоглоод байна уу? Чамайг тийм зүйлтэй орооцолдоод, бас болоогүй 'эсэргүү' гэх нэр зүүснийг чинь сонсоод би тайван унтах юм шиг байна уу?" Түүний аав хашгичиж эхлэвэл Тэхён доош бөхийсөн хэвээр

-"Уучлаарай аав аа, ээж ээ" хэмээн ориллоо.

-"Уучлаарай! Уучлаарай гэнэ шүү! Чамд өөр хэлэх үг алга уу!" Ноён Ким орилсоор босч ирэн Тэхёныг чанга гэгч нь алгадан авбал Тэхён хацраа дарсаар буцан бөхийсөн хэвээр зогсоно.

-"Уучлаарай, аав аа"

-"Муу ач мэддэггүй хог! Хэзээ хүртэл биднийг зовоох гэсэн юм! Юу гэнэ ээ! Гей? Эх чинь лав чамайг ийм сонирхолтой болоорой гэж төрүүлж өсгөөгүй дэг!"

-"Хань аа, одоо болно оо" Хатагтай Ким нөхрийнхөө ханцуйнаас зуурсаар хэлвэл Ким ноёнтон арай гэж уураа тэвчиж байгаа аятай хүнд хүнд амьсгалсаар буйдан дээр эргэн суугаад нүдээ анилаа.

Харин Тэхён одоо хүртэл бөхийсөн хэвээр байх бөгөөд ээж нь түүнд санаа зовсоор

-"Миний хүү, явж амар даа. Ядраа л байлгүй" гэвэл Ноён Ким нүдээ аньсан хэвээр

-"Энэ золиг юугаа хийсэн гэж ядардаг юм! Дуугүй л наанаа зогсож бай!" гээд суусан чигтээ л байвал Хатагтай Ким санаа алдсаар

-"Хань аа" хэмээвэл Тэхёны аав тоосон ч шинжгүй

-"Чи зүгээр явж хоол унд хий! Би өөрөө ярилцана" гэсээр нүдээ нээн эхнэр лүүгээ харвал эхнэр нь дахин уртаа гэгч нь санаа алдаад цааш гал тогоо руу явчхав.

-"Энтертайнментаасаа гар!" Удаан хугацааны чимээгүй орчныг эвдсээр Ноён Ким хэлвэл Тэхён шууд л толгойгоо өргөн

-"Аав аа!" хэмээн ориллоо.

-"Дуугүй бай! Чи! Ямар гавъяа байгуулсан гэж орилоод байгаа юм!"

-"Гэхдээ аав а-"

-"Дуугүй л миний хэлснийг хий! Тэр моньд чамд ус болно уу гэхээс тус болохгүй! Харин одоо наад тэнэглэлээ зогсоогоод өөрийн үеийн хөөрхөн охинтой гэрлэж, бидэнд ч ач гуч өг! Тэр мөнгө төгрөг чинь бидэнд хэрэггүй! Оронд нь зүгээр л эхнэр хүүхэд аваад ир! Ойлгов уу?"

-"Аав аа, би энэ бүхнийг мөнгөний л төлөө хийгээгүй. Өөрийн хүсэл зорилгоороо л хийж бүтээсэн шүү дээ"

-"Юуны чинь хүсэл зорилго! За яахав, тэр хамтлаг энээ тэрээг чинь орхилоо гэж бодоход, тэр хүүг яах юм! Хүүхэдтэй ч болж чадахгүй, бас болоогүй эрэгтэй гэж байгаа! Очиж очиж тэр олон хүнээс чи ийм байх гэж!.. Чи санахгүй байна уу! Үргэлж л аав шигээ аав болно оо гэдэг байсан. Гэтэл одоо хар! Юуных нь аав! Өөрөө аав гээд л орилоод зогсож байдаг! Өдий насны чам шиг залуу ааваараа ингэж үглүүлдэггүй юм! Үнэхээр л миний ачийг хариулмаар байвал дуугүйхэн шиг ач ч өгч, хурим ч хий!"

-"Гэхдээ би Жонгүггүйгээр амьдарч чадахгүй шүү дээ! Та нэг удаа ч болов, миний оронд өөрийгөө тавиад үз л дээ. Гуйя!"

-"Чадахгүй ээ. Би хэзээ ч тэгэхгүй. Хүүгээ ч тийм байхыг зөвшөөрөхгүй. Тийм болохоор эхн-"

-"Тэгвэл би хүүхэдтэй болно"

-"Юугаа дэмийрээд-!"

-"Болно шүү дээ! Орчин үед техник, технологи ч хөгжсөн. Эрэгтэй хүн ч хүүхэдтэй болж болдог болч-" өрөөнд маш чангаар цохилтын дуу тодрон сонсогдож, удаа ч үгүй газар ямар нэгэн зүйл пад хэмээн унах дуу цуурайтлаа.

-"Битгий донгос чи!! Би хэзээ ч тийм зүйл зөвшөөрөхгүй. Хэзээ ч шүү. Чи миний ясыг тоолох тэр өдрөө л наад зүйлээ хийгээрэй!" Ноён Ким орилоод буцан суувал Тэхён саяхан шанаадуулсан хацраа барьсаар өрөө зүглэх аж.

Хижээл насны хүнд баймааргүй чанга цохилтонд хэдийнээ Тэхёны хацар хөхрөн хавдсан ч тэр өрөөнд орж ирээд л газар гулган унах нь энэ өвдөлтөндөө бус аавдаа гомдох гомдол нь байсан нь л багахан өрөвдөлтэйяа.

Нулимс дуслуулсаар л газар суух Тэхён удаа ч үгүй нойрондоо дийлдэн хүйтэн шалан дээр унан өгвөл гаднаас түүний аав орж ирсээр хүүгээ тэврэн аваад орон дээр нь хэвтүүлж өглөө.

-"Хүү минь. Энэ бүхэн чиний л төлөө юм шүү" Ноён Ким хэлээд өрөөнөөс гарах бөгөөд толгой гудайлгасаар өрөөний хаалгыг түгжчих нь тэр.

•Daddy• |✔︎|Where stories live. Discover now