[15]

1.6K 179 5
                                    

-"Гуйж байна, эгч ээ. Намайг уулзуулчих л даа" Жонгүг Тэхёны гэр лүү орох гэж янз янзаар үзэх ч энэ ямар ч нөлөө үзүүлэхгүй байгаад сүүл рүүгээ шантрах шиг болон Тэхёны ээжийн урд сөгдөн суувал Хатагтай Ким гайхсаар

-"Хүүе ээ, юугаа хийж байгаа хүүхэд вэ, энэ чинь одоо. Алив бос бос" хэмээн Жонгүгийг татсаар зогсвол Жонгүг дээш харан

-"Тэгвэл та намайг Тэхёнтой уулзуулах уу" гээд барьцаалах шиг л юм болвол Хатагтай Ким санаа алдаад

-"Уулзуулна аа, уулзуулах болохоор одоо бос" гэсээр түүнийг өндийлгөлөө.

-"Тэхёны аав хараахан ирээгүй байгаа учраас хурдан уулзахыг бодоорой. Ойлгов уу?" Ким хатагтай сануулах мэт хэлвэл Жонгүг толгой дохисоор Тэхёны өрөөний урд ирэв.

-"Би чадна аа, чадна" Жонгүг өөртөө шивнэсээр дотогш орвол Тэхён хэн нэгэнтэй утсаар инээсэн чигтээ яриад зогсож байх нь тэр.

-"За тэгвэл удахгүй уулзъя. Юнжи. Сайхан амраарай" эелдэг гэгч нь хэлээд инээх Тэхён Жонгүгийн харцыг хараад л барайгаад явчхав. Утсаа тасласаар хөндий хоолойгоор

-"Яах гэж ирсэн юм?" гэх Тэхён саяхан инээмсэглэн ярьж байсан Тэхён биш мэт.

-"Таньтай уулзах гэж л" Жонгүг дагзаа маажсаар хэлээд Тэхён руу дөхөх гэвэл Тэхён гараараа зогс хэмээн дохиод

-"Чи үнэхээр тоглоод байгаа хэрэг үү? Өчигдөр л гэхэд юу юу гээд намайг ганцааранг минь үлдээлээ дээ! Гэтэл одоо! Уулзахаар ирсэн? Гайхалтай. Чиний толгой үнэхээр- юу ч гэх вэ дээ! Бас би чамтай одоо яриад, хэлэлцээд байх зүйл огт байхгүй учраас зүгээр л буц" гэсээр ширэв татаад орон дээр утсаа оролдсоор суучихвал Жонгүг хэсэг юу гэхээ мэдэхгүй зогссон ч удалгүй

-"Өчигдөр би юу гэсэн юм?" гэх нь тэр. Түүний хэлсэнд Тэхён яг л эрүүл бус хүн харж буй мэт л харсаар

-"Надаар тоглоод байна уу? Үнэхээр үү?" гэвэл Жонгүг амьхандаа тайлбарлах гэж оролдсон ч энэ нь байдлыг бүр дордуулчхав.

-"Би үнэхээр санахгүй байна. Яахав, ганц зүйл санаж байгаа нь нэг эмэгтэй над дээр архитай ирээд, тэгээд би таныг санаад--"

-"Хангалттай! Одоо намайг доромжилж болсон! Жонгүг! Би тийм ч тэвчээртэй хүн бишийг чи ч мэднэ! Гэтэл яагаад байгаа юм! Эмэгтэй ирсэн?
Тэгээд яасан? Чи тэрэнтэйгээ унтаад бас болоогүй архийг нь уугаад, согтчихоод надад агсан тавиа юу? Болсон. Жонгүг. Одоо яв! Надад чи бас чиний энэ тэнэг тайлбар хэрэггүй!"

-"Гэхдээ, ах аа--"

-"Эсвэл би явах юм уу?"

-"Ойлголоо. Би одоо явлаа. Гэхдээ маргааш дахиж ирнэ ээ. Ах аа"

-"Ирээч дээ, тэгээд, гэсэн ч миний бодол өөрчлөгдөхгүй!" Тэхён хялалзаад үлдвэл Жонгүг санаа алдсаар өрөөнөөс гарлаа.

-"Уулзуулсанд баярлалаа, эгч ээ" Жонгүг бөхийсөөр хэлээд гарвал хойно нь Тэхёны ээж санаа алдан, толгой сэгсэрсээр үлдэнэ.

○○○

-"Дарга аа, би цаашид үнэхээр үүнийг хийж чадахгүй нь. Бас та ингэж болохгүй шүү дээ. Өчигдөр таны хүү хичнээн ихээр уйлж, зовсон гэж бодно! Та байтугай би хүртэл хараад л зүрх шимшрэхээр тийм л дүр зураглал байсан. Одоо үнэхээр болно шүү дээ. Тэдний хайрыг хангалттай шалгасан гэж бодохгүй байна уу?" Урдаа бөхийн зогсох залууг харсан Ноён Ким ширэв татсаар

-"Чи битгий зэвүү дургүй хоёр зэрэг зэрэг хүргээд бай! Дуугүй л өгсөн мөнгийг минь аваад, даалгасан ажлыг минь хий!" хэмээгээд залууг түлхсээр зөрөх гэсэн ч өнөөх залуу Ким ноёнтны гарыг барин аваад халаасаа ухсаар боодолтой мөнгө гаргаж ирэн гарт нь атгууллаа.

-"Би дахиж хийж чадахгүй л гэсэн бол чадахгүй! Энэ насандаа тань шиг ийм хүйтэн зүрхтэй хүн харж байсангүй. Та аавын хайрыг хүүдээ өгмөөр л байгаа бол хүүхдийнхээ сэтгэл зүрхийг ойлгож, үүнийг нь ч дэмжих ёстой. Гэтэл одоогийн өөрийгөө хар л даа. Хүсвэл би тань руу хүүгийн чинь яаж зовж, тарчилж байгаа бичлэгийг явуулах учраас та үүнийг харж хүссэнээрээ баясаж инээгээрэй. Миний бодлоор, та үүнийг л хүссэн байх" Ким ноёнтныг хэлэх үггүй болгосон энэ үгсэд залуу ч багахан инээмсэглэлтэйгээр цааш явж, харин Тэхёны аав олон бодолтойгоор хий ширтсээр үлдэх нь тэр.

•Daddy• |✔︎|Where stories live. Discover now