[21]

3K 190 25
                                    

*Sope, Namjin байгаа шүү.*

-".....Ингээд амар сайхандаа жаргаж гэнэ" Намжүүн хүүдээ инээмсэглэсээр үлгэрийг уншин өгч дуусаад хажуу тийш харвал түүний хүү хэдийн тайван нойрсжээ. Намжүүн хүүгээ сэрээчихгүйг хичээсээр хажуунаас нь босон духан дээр нь үнэрлэсээр өрөөнөөс гарах агаад энэ бүх хугацаанд ер инээмсэглэхээ болиогүй ч дөнгөж гэрийн хаалгаар орж ирэх Жинийг харан тэр дороо л харцаа хувиргах нь тэр.

-"Энэ хар аа? Хайр аа. Би өнөөдөр л гарсан шинэ загварын цүнх авсан" Жинийг орилох нь холгүй хэлвэл Намжүүн түүний гарнаас чирсээр гэрийн гадаа буцаад аваад ирэв.

-"Ким Сог Жин?" Намжүүн түүнтэй үерхсэнээсээ хойш нэг ч удаа түүнийг бүтэн нэрээр нь дуудаагүй болоод ч тэр үү, Жин юу болсныг үнэхээр ихээр гайхаж байв.

-"Хайр аа, яасан бэ? Яагаад гэнэт ингээд бүтэн нэрээр нь дуудаад--?"

-"Хоёулаа салъя!" Намжүүний шийдэмгий хэлсэн үгст Жин газар өнөөх цүнхээ унагасаар

-"Хайр аа? Юугаа яриад-? Яагаад? Бид сайхан л байгаа шүү дээ. Мөнгө ч олоод, хамтдаа ч ажиллаад, хүүхдээ ч хараад?" гээд Намжүүнд ойртох гэвэл Намжүүн түүнийг зогс хэмээн дохиод

-"Бид ээ? Жин? Сонс! Чи энэ гэрт ер нь яг юу хийж байгаагаа мэдэх үү? Өдөржин дэлгүүр хэсэж, эсвэл толь ширтэж суугаад л, чи ядаж хүүхэддээ ч анхаарал тавьдаггүй. Сургуульд нь хэзээ сүүлд хүргэж өгсөнөө санаж байна уу?.....Одоо хангалттай! Би чадлаараа л чамайг тэжээлээ, гэтэл чи миний өгсөн мөнгийг авах ёстой зүйл мэт л авчхаад тэр дор нь үрээд хаячихдаг. Ядаж хүүдээ хүсээд байгаа машиныг нь авч өгдөггүй биз дээ!" гэсээр сүүл рүүгээ орилон уурлаж эхэлвэл Жин яахаа мэдэхгүй хэсэг зогсоод

-"Нөгөө...тэр байна шүү дээ. Би яг одоо--" гэх гэж байсан ч Намжүүн үүнийг нь таслан санаа алдсаар

-"Хэрэггүй ээ. Жин. Зүгээр л салцгаая. Би өрөөнд бичиг баримтыг нь аваад тавьчихсан байгаа учраас чи зөвхөн гарын үсэг зурахад л болно" хэмээгээд түүнийг орхин гэр лүү орчих нь тэр. Харин Жин өнөөх цүнхээ харж нэг санаа алдчихаад үүдний хогийн сав руу хийгээд Намжүүний хойноос орлоо.

-"Хайрт аа, битгий уурла л даа. Тэгэх үү?" Жин буйдан дээр ор засах Намжүүнд хэлвэл Намжүүн тоосон ч шинжгүйгээр үргэлжлүүлэн ороо зассаар

•Daddy• |✔︎|Where stories live. Discover now