[11]

1.7K 178 9
                                    

Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна. Та--

-"Ах аа. Утсаа ав л даа. Гуйя?" Жонгүг хөмсгөө атиралдуулахын дээр санаа зовсоор минут секунд бүрт Тэхён руу залгах ч ямар ч нэмэргүй байв.

○○○

-"Ах аа. Утсаа ав л даа. Гуйя"

-"Чи ядаж хүүхдийн утас өг л дөө. Энэ сонс доо. Бүр чичирхийлчихсэн байгаа биз дээ" Хатагтай Ким, Тэхёны утсыг барьсаар нөхөртөө сонсговол өнөөх нь тоосон ч шинжгүй суваг эргүүлэх агаад ширэв татсаар

-"Тэгээд яах юм! Надад огтоос хамаа байхгүй! Алив, наад утсыг нь унтраа!" гээд утсыг шүүрэх шахам аван унтраачих нь тэр.

-"Үгүй ээ, чи! Яаж байгаа юм бэ!" Хатагтай Ким хэлвэл түүний нөхөр ер сонсоогүй аятай үргэлжлүүлэн зурагт харан сууна.

-"Аяаяаяа, чи буруу л зүйл хийж байна даа" тэр дахин хэлэн шогшроод Ноён Ким-ээс холдон цааш алхах бол Ким ноёнтон юу ч юм бодон дуугүй л урагш ширтэх аж.

○○○

-"Аав аа! Хаалга онгойлгочих л доо! Аав!..ээж. Ээж ээ! Та байна уу!" Тэхён орилсоор хаалга нүдэн зогсох ч сүүлийн 2 цагийн энэ үйлдэлд нь хэн ч хариу үзүүлэхгүй байгаад нулимс дуслуулсаар доош суулаа.

-"Би явах хэрэгтэй шүү дээ....Намайг хүлээж байгаа"

Тэр хэдийн цагийн өмнө цонхоор гарах санаа олсон ч гэр нь 30 давхарт юм хойно яаж ч чадалгүй буцан энэ гуйлтаа үргэлжлүүлсэн юм.

-"Миний хүү, өлсөж байна уу?" Түүний ээж хаалганы гаднаас орилвол Тэхён харагдахгүй ч толгой сэгсэрсээр

-"Ээж, яг одоо надад хоол хэрэггүй! Гуйя. Хаалга л онгойлгочих" гэвэл ээж нь санаа алдаад

-"Надад түлхүүр байхгүй ээ. Хүү минь. Би ямар ч байсан аавтай чинь ярилцах учраас..түр хүлээж бай. За юу?" гэсээр цааш алхаллаа. Харин Тэхён амандаа үл мэдэгдэх эрэл хийсээр газар сууна.

-"Уучлаарай. Жонгүг. Би амжихгүй нь бололтой"

○○○

-"Жонгүг. Одоо болно. Тэхён угийн явахгүй гээд шийдчихсэн бол бид яаж ч чадахгүй шүү дээ. Тиймээс зүгээр л явцгаая!" Намжүүн санаа алдсаар хэлвэл Жонгүг одоо ч итгэж өгөхгүй байгаа аятай дахин дахин Тэхён руу залгана.

-"Гуйя? Ах аа. Гуйя"

-"Жонгүг!" Түүний солиотой хүн шиг аашлаад байгаад нь Намжүүн бухимдсаар орилвол Жонгүг салганах гарнаасаа утсаа алдаж орхилоо.

•Daddy• |✔︎|Where stories live. Discover now