[20]

2K 179 16
                                    

-"Тэхёныг гарч ирэхэд нь тэврэлдээд-" Хусог инээн хэлвэл Жонгүг улайсаар

-"Яаа! Юун тэврэлдэх вэ? Ичиж үхмээр юм" гэвэл бусад нь түүнийг өхөөрдөн инээлдэцгээнэ.

-"Аах, манай хоёр макнэ ингээд хоёул нөхөрт гарна гэж хэн мэдэх вэ дээ. Гэтэл би одоо хүртэл гэрлэх санал ч аваагүй хөгширч байдаг. Ядаж сүй тавьчих юмсан даа" Жин Намжүүнд хэлээд байгаа юм уу, бусаддаа хэлээд байгаа юм уу гэдэг нь ер мэдэгдэхгүй элгээ тэвэрсээр зогсож байвал бусад нь Намжүүнд 'одоо' гэсэн шиг дохин Намжүүн ч ойлгосон аятай хоолойгоо зассаар өвдөглөн суугаад энгэрээсээ хуримын бөгж гарган ирлээ.

-"Хайрт минь, надтай гэрлээч? Би чамдаа түшиг тулгуур болж чадахын тулд илүү ихээр хичээнэ ээ" Жин гэнэтийн түүний үгс болоод үйлдэлд нь нэг цочирдсон ч үүнээсээ илүүтэй уярсаар нулимс дуслуулан

-"Зөвшөөрч байна" гэх нь тэр. Тэдний энэхүү жаргалтай үеийг амьхандаа нөгөө хэд нь таслахгүй гэсэндээ өрөөнөөс гарсан ч гэнэт л хуримын гол үйл явцын газар нь тэр болохыг ойлгон буцан орж, өнөөх хоёрыгоо өрөөнөөс гаргах нь тэр.

-"Ингэхэд Тэхёныг хэн хариуцаж авсан юм?" Юнги гайхсаар асуувал Хусог инээн

-"Жимин ганцаараа л. Угийн Жимин тиймэрхүү зүйлдээ их мэргэжлийн болохоор Тэхёнд л яг таарна" гэж харин үүнд нь Юнги толгой дохиод Жонгүгийн зангиаг зүүлгэн өглөө.

○○○

-"Тэгээд үнэхээр Юнги ахыг мартаж байгаа юм уу?" Тэхёны асуултанд Жимин хүчээр инээмсэглээд толгой дохин

-"Одоо тэгэхээс биш яах вэ дээ. Угийн минийх болохгүй хүнд шунаад хэрэггүй шүү дээ. Хэтэрхий оройтож ойлгосон ч би харамсахгүй байна аа. Нэг бодлын миний амьдралын жаргалтай ч юм шиг, гунигтай ч юм шиг нэг сайхан дурсамж юм хойно" гээд урсах нулимсаа арчвал Тэхён түүнийг өрөвдсөн харцаар ажаад нуруугаар нь тэврэн авах аж. 

-"Зүгээр дээ. Жимин. Чам шиг ийм сайн хүнд удахгүй Юнги ахаас ч сайн хүн олдох байх" Жимин түүний хэлсэнд инээх аядаад

-"Баярлалаа. Тэхён" хэмээлээ.

-"Хүүе, ингэхэд энд хоёулаа юу хийж байгаа билээ?" Тэхён сая нэг эргэн тойрноо харан хэлвэл Жимин уйлаанаа зогсоон ойр тойрноо хараад удалгүй духаа алгадан авах нь тэр.

-"Тэнэг минь ээ. Чиний хурим шүү дээ" Жимин цагаа хараад

-"Яана аа. Удахгүй болох нь. Хурдлаарай" гэсээр орилон түүн рүү тохоостой байх цагаан хослолыг авч шидээд

•Daddy• |✔︎|Where stories live. Discover now