[18]

1.8K 163 6
                                    

-"Хоол чинь түлэгдээд байгаа юм биш үү?" Жонгүг өөрт нь үнэртэх хиншүүний үнэрээс үүдэн Тэхёнд сануулвал өнөөх нь хэдийн нойрондоо дийлдэн тухтай нь аргагүй унтаж байх нь тэр.

-"Би хийлгэж, та мөн хийв ээ!" Тэр үглэсээр галыг унтраан хоолыг харвал түлэгдээгүй үлдсэн зүйл бараг л алга байв.

-"Тэгж л таараа" Жонгүг хоолыг шууд л хаяж орхиод, өөрөө интернетээс хоол хийх жор хайлаа.

-"Шарсан--мах? Үгүй ээ, түлчихвэл бөөн юм болно. Шөл? Тийм ээ, шөл яг болох юм байна." Эцэст нь юу хийхээ олсон Жонгүг бичлэгийг эхнээс нь гүйлгэн хараад л тэр дороо сурчхав.

-"Төмс, лууван, байцаа, сонгино,---аа тийм хачир бас бэлдэнэ шүү дээ" бүтэн цаг зарцуулсан хоол сая нэг болж, Жонгүг ч бахдалтай нь аргагүй ширээн дээр өрөн тавих агаад Тэхён руу гүйн, сэрээх бус өргөн тэвэрсээр ширээн дээр авчран өөрийн гуян дээрээ суулгалаа.

-"Ах аа?" Жонгүг Тэхёны уруул дараа нь хүзүүг нь үнсэн явсаар шивнэх төдий хэлвэл Тэхён нэг нүдээ нээж ядан түүнийг хараад инээсээр уруулыг нь үнсэн авах аж.

-"Ууг нь таныг намайг сэрээсэнд уурлана гэж бодсон юмсан"

-"Хэн ийм сайхан царайг харчихаад уурлаж чадах юм?" Түүний үгсэд тэд хоёул чангаар инээлдэж, удалгүй дахин л уруул уруулаа уулзалдуулах нь тэр.

-"Бид хоолоо идэх хэрэгтэй" Жонгүг түүнээс салж ядсаар хоол руугаа заан хэлвэл Тэхён одоо л түүний хийсэн хоолыг харж байгаа бололтой амаа ангайсаар эрхий хуруугаа гозолзууллаа.

-"Чи чаддаггүй гээд байгаагүй бил үү?" Томорсон нүдэнд нь Жонгүг инээмсэглэсээр мөрөө хавчин

-"Чадах үедээ чаддаг л юм байна" хэмээн хариулвал Тэхён алгаа ташсаар

-"Би ч хэн хүнд олддоггүй алтан нөхөртэй болж байгаа юм байна даа" гээд инээж, үүнд нь ч Жонгүг ичсээр халбага аван Тэхёныг дуугүй болгох гэсэндээ ам руу нь шөлнөөс халбагдан өгөх гэсэн ч гэнэт санасан аятай замаас нь буцаан өөрийн амны урд барьж шөлийг хөргөөх нь тэр.

-"Одоо болсон байх аа" Тэхён нөхрөө хэр халамжтайг гайхахын хажуугаар ийм хүнийг өөрийн болгосондоо баярласаар түүний өгсөн шөл, хачир зэргүүдийг амаа олохгүй иднэ.

-"Ямар байна?" Жонгүг санаа зовнингуй асуувал Тэхён эрхий хуруугаа гаргасаар

-"Үнэхээр янзтай" гээд хамраа үрчийлгэн инээд алдвал Жонгүг түүний энэ үйлдэлд хэтэрхий их хайртайдаа ухас хийн уруулыг нь үнсэн авлаа.

•Daddy• |✔︎|Where stories live. Discover now