[3]

3.4K 283 6
                                    

Жонгүг инээд алдсаар дараагийн зургийг харвал яг дэбут хийхийн өмнөх өдрийн зураг байх нь тэр.

-"Энэ өдөр ч үнэхээр янзтай байсан шүү!" Жонгүг мөн адил Тэхёны дүрсийг харсаар гараараа имрээд удалгүй зургийн цомгийг өөр лүүгээ дөхүүлэн нэг үнсээд авав.

-"Ах аа. Маргааш бид дэбут хийнэ гэхээр ер итгэхгүй юм. Та яаж байна?" Тэд барилгын дээвэр дээр од тоолон суух ба Жонгүг гэнэт л чангаар инээсээр ийн хэлэхэд Тэхён ч мөн инээгээд түүнийг өхөөрдсөн харцаар харан

-"Би бас итгэж өгөхгүй л байна" гэвэл Жонгүг түүн рүү ч мөн хараад

-"Тийм байгаа биз? Миний бүр гар салганаад...энэ хар аа" гэсээр гараа Тэхёнд харуулсанд Тэхён харах биш бүр бариад атгачхав.

-"Ах аа?" Жонгүг түүний гэнэтийн үйлдэлд гайхсаар дуудвал Тэхён дээш хараад

-"Вуаах, гадаа ч үнэхээр сайхан байна шүү. Тэр лав миний од байх аа" хэмээсээр хойш хэвтэн, тэгэх замаараа түүний гарыг салаавчлан атгалаа.

-"Гэх--" Жонгүг бүр ч гайхан гараа татсаар юм хэлэх гэхэд Тэхён дээш харсан хэвээр

-"Харин чиний од миний зүрхэнд байгаа" гэх нь тэр.

-"Чиний од миний зүрхэнд байгаа" Жонгүг өмнөхөө дурссан аятай ийн хэлээд юу ч юм гөлрөн томоос том инээмсэглэл нүүрэндээ тодруулах аж.

Тэр эцэст нь ухаан оров бололтой толгойгоо сэгсрэн

-"Ёстой нэг.. энэ зурагнууд ч намайг үнэхээр цусгүй алж байх шив!" гэсээр хажуудах сөжүнээсээ хэд хэд балгалаад эргэн зурагнуудыг үзлээ.

-"Өүүвв, гайхалтай! Энэ одоо хүртэл байдаг хэрэг үү?" Түүний гартаа барих энэ зураг бол дэбутийн үеийнх бөгөөд тэд бараг л шантарч байхдаа авхуулж байсан юм.

-"Бид чадна аа! Ах нараа! Намжүүн ах аа, та хэл л дээ?" Жонгүг нүдэндээ нулимс цийлэгнүүлсээр ийн хэлээд Намжүүн рүү харахад Намжүүн толгой гудайлган

-"Би үнэхээр мэдэхгүй байна! Энэ хэвээрээ байвал бид мөнгө олохоос илүүтэй өрөнд орсоор байгаад л таарах нь байна шүү дээ!" гэсэнд Жонгүг учиргүй уйлаад эхлэх нь тэр. Түүнийг харсан Тэхён хурдхан шиг гүйн очоод хацрыг нь арчсаар, бусад руугаа муухай харан

-"Түүнийг битгий уйлуулаад бай! Мэдэв үү! Хүний амин эрдэнэ уйлуулж хаяад зүгээр!" гээд эргэн Жонгүг рүү хараад

-"Миний туулай, битгий уйл за юу? Бид тарахгүй ээ! Амлъя" гэсэнд Жонгүг шууд л уйлахаа болин

-"Үнэхээр үү?" хэмээхэд Тэхён инээд алдан хацар дээр нь үнсээд

-"Тийм ээ" гэв.

-"Аахх, та ч үнэхээр шилдэг нь байсан шүү!" Жонгүг инээсээр хэлсэн ч төд удалгүй санаа алдсаар

-"Та байгаагүй бол бид одоо ийм байх байсан болов уу?" хэмээгээд дээш харан нүдээ анин суулаа. Магадгүй түүний аниастай нүднээс ч нулимс урсан байгааг дурдах хэрэгтэй байх...

•Daddy• |✔︎|Where stories live. Discover now