[9]

3.3K 209 3
                                    

Сэрээрэй! Унтаахай минь! Сэрээрэй!

-"Ойлголоо. Ах аа" Жонгүг утасныхаа сэрүүлэгний дууг унтраасаар хэлээд эргэн унтах гэвэл удаа ч үгүй Тэхёны сэрүүлэгний дуу гэрээр нэг хангинаад эхэлчхэв.

Сэрээрэй! Хайрт минь! Сэрээрэй!

-"За. Жонгүг аа" Тэхён хэлээд сэрүүлгээ унтраан буцан унтахыг зэхвэл Жонгүг түүний гар луу алгадан авсаар

-"Юу вэ! Та сэрдэггүй л юм байна шүү дээ!" гээд муухай хараад хэвтчихвэл Тэхён нэг нүдээ нээн түүний харцыг хараад инээд алдсаар тэврэн аваад

-"Би тэгээд л удахгүй сэрчихнэ шүү дээ. Дээрээс нь чиний хоолой 5 минут тутам орилоод байхад би юу гэж гүрийгээд л унтаад байхав" гэвэл Жонгүг уярсандаа ч бус өөрийнхөө булхайг гэнэт санасандаа л худал инээсээр 

-"Тийм шүү дээ. Нээрээ" хэмээгээд эргэн унтах гэвэл Тэхён нэг зүйл санасан аятай долоовор хуруугаараа түүн рүү заан

-"Юу вэ! Чи ч бас сэрдэггүй юм биш үү! Сая лав босох шинжтэй хүний царай биш байсан шүү!" гэсээр нухацтай харц шидэлвэл Жонгүг тэнэг царай гаргасаар

-"Хэ хэ" гэх нь тэр. Түүний үйлдэлд гайхсан Тэхён нэг инээд алдчихаад

-"Заваан юм чинь! Тэгчхээд бас хүн загниад байгаа юм даа!" гээд дух руу нь нясалвал Жонгүг толгойгоо барьсаар

-"Яаая" хэмээн орилоод Тэхён руу муухай харц шидэлсээр

-"Тэгээд хүн нясалдаг нь яаж байгаа юм!" гэвэл Тэхён инээд алдаад

-"Вуанианиана, уурлаад байсан юм уу?" гэсээр яг л хүүхэд шиг хэлээ хазан яриад Жонгүгийн уруул дээр нь үнсвэл Жонгүг тэр дороо л инээн зөрүүлэн үнссээр Тэхёны дээр гаран хэвтчих нь тэр. Харин Тэхён үнсэлтийн явцад ч инээмсэглэн

-"Мөрөөдөөд ч хэрэггүй шүү!" хэмээн арай хийн хэлвэл Жонгүг тоох ч үгүй удаан гэгч нь үргэлжлүүлэн үнссээр байсан ч гэнэтийн утасны дуудлагаар түр азначхав.

Бан PD-nim

-"Хэн юм?" Тэхён асуувал Жонгүг түүнд утасныхаа дэлгэцийг үзүүлээд хамраа үрчийлгэсээр дуудлагыг авлаа.

"Байна уу?"

"Байна."

•Daddy• |✔︎|Where stories live. Discover now