[17]

1.7K 167 14
                                    

Жонгүгийг өглөө сэрэхэд хажууд нь хэн нэгний үлдээсэн цаас байх ба тэрээр гайхсаар аван уншваас

"Жонгүг аа, намайг уучлаарай. Би үнэхээр албаар үнсээгүй шүү. Өөрөө л дайраад, би тэгээд төсөөлөхдөө чамайг гэж бодоод--намайг үнэхээр уучлаарай" гэсэн бичээс байлаа.

-"Гэхдээ- би ч гэсэн буруутай шүү дээ. Дандаа л өөрийгөө зэмлэх юм. Бас хэзээдээ энд ирчихдэг байна аа" Жонгүг амандаа үглээд цаасыг барьсаар босвол түүний яг урдах ханан дээр дахин нэг цаас хадаатай байх нь тэр.

"Өглөөний цай бэлдчихсэн байгаа учраас сайн идэж аваад өдрийг эрч хүчтэйгээр өнгөрүүлээрэй"

-"Ахх, энэ ахыг дээ. Тал засахдаа сайныг нь уу" Тэр үсэрч харайсаар гал тогоо зүглэж, өмнө нь бол өдөр болгон иддэг байсан ахынхаа шарсан өндөг, талхыг амтархан идлээ. Инээсээр идсэн болоод ч тэр үү, гэнэт буруу хоолойгоороо залгиж, ус уухаар текний хойно очин аяга авах гэвэл тэнд бас нэг цаас байж байв.

"Сайн мэдээ дуулгахад; би сая тэр эмэгтэйгээс харилцаагаа тасласан учраас санаа амар байж болно"

-"Гэнэ шүү! Таслахгүй байсан ч болно дог. Би ямар хүчилсэн биш!" Жонгүг ширэв татсаар энэ удаа цаасыг авалгүй цааш угаалгын өрөө зүглэлээ.

"Шүдээ худлаа угаахгүй шүү! Бас эцэст нь хэлэхэд: би чамд хайртай"

Сүүлийн үгсэд нь улайх Жонгүг цаасыг хармаандаа хийгээд

-"Би ч бас таньд хайртай. Ах аа" гэх нь тэр.

Нүүр, гараа угааж дууссан тэр хувцсаа солихоор өрөөндөө орон шүүгээгээ онгойлговол өөдөөс нь дахин нэг цаас угтан авлаа.

"Хэрэв чиний сэтгэл ч минийхтэй адил бол энэ газар өнөөдөр 21:00 цагт ирээрэй
Хүүхдийн парк "

-"Юу вэ? Парк дээр болзох юм байх даа" Жонгүг цаасыг дахин хармаалсаар хувцаслан дуусаад үүд рүү очвол тэнд дахин цаас байхын дээр үүнд

"Чамайг ирнэ гэж найдаж байгаа шүү" гэсэн байх нь Жонгүгт яг л ирэхгүй бол харилцаа маань ингээд дуусна шүү гэж буйгийн дохио мэт санагдаж, Жонгүг ч багагүй айгаад авсан юм.

○○○

Өдрийн олон ажлаа арай хийн дуусгаж буй Жонгүг хөлсөө арчсаар цагаа харвал хэдийн 20 цаг болсон байх агаад тэрээр амандаа хараал тавьсаар шуудхан л барилгаас гаран гүйлээ.

20:30

Түгжрэлд яахаа мэдэхгүй дэмий л уураа машиндаа гаргах Жонгүг үрүүлээ хэд хэд цохиж аваад машинаас буун, зам даган гүйчих нь тэр.

•Daddy• |✔︎|Where stories live. Discover now