[5]

3.2K 265 4
                                    

-"Ах аа, би таныг санасан." Жонгүг түүнийг үнссээр ийн хэлээд удалгүй хоёр хөлнөөс нь зууран өргөөд Тэхёны өрөөг зүглэх аж.

-"Энэ уруулыг ч бас." Тэр Тэхёныг орон дээр хэвтүүлэн дээрээс нь харсаар хэлээд эргэн уруулыг нь үнсэн авлаа.

-"Энэ гарыг ч бас" дахин хэлээд уруулаа гүйлгэж гаран дээр нь авчран хэд хэд үнсээд, удалгүй долоовор хурууг нь ам руугаа хийчихэв.

-"Энэ биеийг.." эцэст нь тэрээр хэлэх гэсэн үгээ гүйцээж амжилгүй Тэхёны уруул дээр өөрийнхийг буулгачихлаа.

-"Та бэлэн үү?" Жонгүг хэдийн түүний хувцсыг газар шидэлсэн байх ба одоо л нэг Тэхёнтой яриа өрнүүлэх нь тэр

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-"Та бэлэн үү?" Жонгүг хэдийн түүний хувцсыг газар шидэлсэн байх ба одоо л нэг Тэхёнтой яриа өрнүүлэх нь тэр.

-"Чи л байвал би юунд ч бэлэн. Жонгүг" Тэхён хэлсээр шууд л Жонгүгийг өөр лүүгээ татан чангаар тэвэрчхэв.

-"Зүгээр л жоохон ингээд байчихъя. Надад итгэхэд хэцүү байгаа учраас" тэр нулимс дуслуулсаар хэлээд тэврэлтээ улам чангаруулах аж.

-"Би чамайг санасан. Жонгүг. Юунаас ч илүүгээр. Яг л агаар шиг л дутагдаж байсан....гуйя. Надтай үлдээч."

-"Гэхдээ ах аа. Биднийг одоо ч дагаж байгаа шүү дээ. Хэрэг ч намжаагүй--"

-"Хамаагүй ээ хамаагүй. Жонгүг. Чи санаж байгаа биз дээ. Бид анхнаасаа л энэ бүхнийг тэвчиж чадна гэсэн итгэлтэйгээр бүхнийг эхлүүлснийг?" Тэхён Жонгүгийн царайг харахыг хичээхэд Жонгүг түүний дээрээс хурдхан босоод

-"Би санаж байгаа ч...энэ хэдий эрсдэлтэй. Бид чадахгүй. Ах аа. Нэг л өдөр энэ их хараал, зүхлээс залхаж, бие биенээ орхино. Тэгээд дахиж хэзээ ч биесээ харж чадахгүй. Энэ олон алдартай хосууд яагаад салдаг гэж бодож байна?...Тэд аймхай учраас л тэгдэг юм. Хараал, зүхэл, алдар нэрийн буултаас ч бас" тэр эцэст нь оргилох буруутгалаа намжаан нэг санаа алдаж аваад

-"Ах аа. Би ч бас айж байна. Нэг л өдөр таныг надад нуруугаа харуулах вий гэхээс. Нэг л өдөр бид танихгүй хүмүүс мэт зөрөх вий гэхээс. Тиймээс зүгээр л гэгээ ортол хүлээе. Бидний амьдралд ч тэр. Улсад ч тэр" гэсээр толгойгоо эргүүлэн Тэхёныг харахад тэр хэдийн уйлжээ. Нулимс дуслуулсан чигтээ Жонгүгийг хараад

-"Тэгье ээ. Тэгцгээе. Угаас бид чадахгүй шүү дээ. Энэ тэнэг толгой, ер нь юугаа бодож тийм зүйл хэлсэн юм болоо. Би зүгээр ээ, зүгээр...Зүгээр угаалгын өрөө л орох хэрэгтэй бололтой" түүний нүүрээ даран гүйхийг харсан Жонгүгт ч бас тийм ч таатай байсангүй. Өөрийгөө харааж зүхээд баршгүйгээр хурдхан хувцсаа аваад Тэхёны гэрээс гарах нь тэр.

Харин Тэхён одоог хүртэл угаалгын өрөөнд уйлсан хэвээр л...

-"Ах аа. Би таньд хайртай. Надтай үерхээч." 12 наст Жонгүг гартаа барьсан бяцхан бэлгээ Тэхёнд сунгасаар хэлэхэд Тэхён ойр хавьдаа хүн байгаа эсэхийг шалгасан хэвээр түүний бэлгийг түлхэж хаяад

-"Чи дэбут хийхийг хүсэхгүй байгаа хэрэг үү?" гэх нь тэр. Түүний асуултанд Жонгүг том нүдэлсээр толгой дохиход нь Тэхён нэг санаа алдаад газраас саяхан шидэлсэн бэлгийг авсаар

-"Ажилтан хараад байсан юм. Юу ч байсан би энэ бэлгийг чинь авна. Гэхдээ дахиж иймэрхүү юм өгч болохгүй шүү за юу?" гэвэл Жонгүг 'авна' гэсэн үгэнд л инээд алдсаар толгой дохин зогсвол Тэхён толгой сэгсрээд

-"Бас..хоёулаа одоо үерхэж болохгүй ээ." гэсээр Жонгүгийг ганцааранг нь орхин явах гэсэнд Жонгүг түүний ханцуйнаас зууран

-"Тэгвэл хэзээ үерхэж болох юм?" хэмээхэд нь Тэхён инээмсэглээд

-"Бэлэн болсон цагтаа.Ойлгов уу? Хоёул тэр олон доромжлолуудыг тэвчиж чадна аа гэсэн цагт л" хэмээн түүний толгойг илсээр цааш эргэн алхлах нь тэр.

○○○

-"Ах аа. Надтай үерхээч? Би таньд хайртай" 15 наст Жонгүг урдаа барих боодолтой зүйлийг Тэхён руу сунгасаар хэлэхэд Тэхён инээд алдаад

-"Үнэхээр чадна гэж үү?" хэмээсэнд Жонгүг итгэлтэй нь аргагүй толгой дохиод дахин өнөөх боодолтой зүйлээ сунгавал Тэхён инээсэн хэвээр түүний гар дахь зүйлийг өөртөө аваад

-"Тэгвэл явж анхныхаа болзоог хийх үү? Найз залуу минь" гэсээр Жонгүгийн гарнаас хөтөллөө.

Гэвч одоо...тэр их нандинаар хөтлүүлж байсан гар...Түүний гэрийн үүдэнд жишим ч үгүй цустай хутгалдаж байна.

A/N:Юуны өмнө өгүүллэгийг минь уншиж байгаа та бүхэндээ гүнээсээ талархал илэрхийлье.❤ Тэгээд нэг юм хэлэх гэсэн нь; энэ ташуугаар бичсэнүүд нь манай хоёрын маань өнгөрсөн дурсамжууд нь байгаа шүү. Анхаарал хандуулсанд дахин баярлалаа.

•Daddy• |✔︎|Where stories live. Discover now