[13]

1.7K 182 21
                                    

-"Та харин юугаа хийж яваа юм?" Жонгүгийн асуултанд Тэхён уурссаар

-"Чамайг авах гэж л ирж байна шүү дээ. Алив. Явцгаая" гэсээр Жонгүгийг татан босгох гэж байсан ч Жонгүг гараа шууд л савж орхиод

-"Хэрэггүй ээ. Би таньтай явмааргүй байна. Надад хэлсэн үгэндээ хүрдэггүй, хэлсэнээсээ буцдаг хүмүүс анхнаасаа л таалагддаггүй байсан" гээд Югёмыг 'бос' хэмээн дохиод, дагуулсаар кафегаас гарчих нь тэр.

Тэхён хэсэг яахаа мэдэхгүй гүн гайхшралын байдалтай байсан ч Жонгүгийг ингээд явуулчихаж чадахгүйдээ ухас хийн хойноос нь гүйлээ.

-"Жонгүг!" Түүнийг хичнээн удаа нэрийг нь дуудсан ч Жонгүг огт тоож хараагүйд Тэхён уурандаа багтрах гэж байгаа амьтан шууд л гарыг нь хүчтэйгээр татаад авчхав.

-"Бид ярилцах хэрэгтэй! Жонгүг. Чи юугаа ч мэдэхгүй байж намайг ингэж болохгүй! Би чам руу ирэх гэж ямар их зүйл туулсныг мэдэх үү?"

-"Мэдэхгүй ээ, мэдэхгүй! Тэгээд яах юм! Анхнаасаа та утсаа авахад яасан юм? Та надад утсаараа хэлэх ёстой байсан юм! Би тань руу хэдэн удаа залгасан гэж бодож байна? Таниас болж хичнээн удаа уйлсан гэж бодож байна?" Жонгүгийн хоолой сааралтахын цагт Югём хурдхан Тэхёны саянаас хойш зуураад байгаа Жонгүгийн гарыг салган аваад

-"Одоо болсон, ах аа. Тэр хэцүү байдалтай байна шүү дээ. Энэ удаадаа зүгээр орхисон нь дээр байх" гэвэл Тэхён санаа алдсаар толгой дохилоо. Югём ч үүнд нь Жонгүгийн мөрийг давуулан тэвэрсээр цааш алхаж, харин хойно нь Тэхён өөрийгөө зүхэх болон гомдох сэтгэл давхцуулсаар үлдсэн юм.

○○○

-"Одоо гараа авч болно оо. Югём" Жонгүг түүний гар луу дохисоор хэлвэл Югём гараа хурдхан аваад

-"Уучлаарай" хэмээн жуумалзах шиг боллоо.

-"Зүгээр дээ, ямар албаар биш" Жонгүгийн инээмсэглэн хэлсэнд Югём барайн, өөртөө итгэл өгөх мэт 'хүү' гэсээр нэг амьсгаагаа гарган аваад

-"Юу гэхээр, Жонгүг?...би чамд сайн. Хайртай ч гэхэд болно. Тиймээс миний сэтгэлийг хүлээн аваач?" гээд найдлага тавьсаар Жонгүг рүү харвал өнөөх нь тийм ч их итгэлтэй биш байгаа бололтой доош харан зогсоод л байв.

-"Би заавал одор гээгүй ээ. Хэзээ ч байсан болно. Магадгүй дараа 7 хоногт ч юм уу, тэрний дараа 7 хоног байсан ч бол--"

-"Уучлаарай" Жонгүг доош бөхийн Югёмоос уучлалт олноор эрэн зогсвол Югём сандарсаар

•Daddy• |✔︎|Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ