[7]

2.9K 248 3
                                    

-"Би үнэхээр таныг алдчихлаа л гэж бодсон. Гэтэл одоо ингээд урд минь инээмсэглээд сууж байдаг" Жонгүг амаа урагдтал инээмсэглэн хэлвэл Тэхён ч инээмсэглэсэн хэвээр нэг гараа явуулан Жонгүгийн урсаад байгаа багахан нулимсыг арчин өгөөд

-"Хайртай л бол бид хэзээ ч салахгүй ээ. Зовлон, шаналал, хараал зүхэл бүгдийг нь хамтдаа даваад л гарах болно. Тэр тусмаа бидний хайр шиг бат бөх бол...хэзээ ч бие биенээ хаяхгүй, мөнхөд зууралдсаар л байх учраас дахиж битгий тийм зүйл бодоорой. Ойлгов уу?"  гэвэл Жонгүг инээсэн хэвээр толгой дохиод урагшлан Тэхёны уруулыг эзэмдэн авлаа.

-"Ах аа, та санадаг уу? Бидний анх удаагаа л ам мурийж байсан үеийг" Жонгүг удаанаар үнсэлтээ салган шивнэх төдий хэлвэл Тэхён толгой дохиод дахин урагш болон Жонгүгийн уруулыг хэд хэд үнсэж аваад холдов.

-"Тэр үед би үнэхээр үхэхээ шахсан. Бараг 3 өдөр уйлсан байх аа. Уйлаад л байсан, уйлаад л байсан. Тэгээд бүр хичнээн уйлахаа больё гэсэн ч чадахгүй...Аахх, амьдралын минь хамгийн хэцүү үе байсан байх аа" Жонгүг санаа алдах, инээмсэглэх давхцуулсаар хэлээд Тэхёны мөрийг налвал Тэхён ч мөн санаа алдаад

-"Би ч бас ялгаагүй ээ. Чамайг байхгүй хором мөч бүр надад хэцүү байсан. Байнга л чи бодогдоод, бүр сүүлдээ хий үзэгдэл мэт л нүдэнд чиний дүрс харагдаад, үнсэх эсвэл тэврэх гээд л ойртвол сарниад алга болчихно. Хэсэг тийм байдалтай зүгээр явсан ч удалгүй чамайг үхчихээд сүнс нь нүдэнд минь харагдаад байна аа гээд үхэхээ шахсан. Энэ хэдий инээдтэй ч тэр үедээ бол зүрх зогсоомоор л аймшигтайгаар туссан" хэмээн толгойгоо хажуу тийш болгоод Жонгүгийн үсийг үнэрлэлээ.

-"Шийтгэл үү? Үнэн үү?" Хусог мушилзсаар хэлвэл Тэхён санаа алдаад

-"Үнэн" гэлээ. Үүнд нь ч Хусог юм бодож буй мэт царайлсаар нэг юм санасан аятай хуруугаа гозолзуулаад

-"Жонгүг чиний анхных уу?" хэмээвэл Тэхён түүний асуултанд нэг барайгаад үргэлжлүүлэн хоолойгоо зассаар

-"Үгүй" гэх нь тэр. Түүний хэлсэнд хүн бүр л дор дороо одоо юу болохыг тааж ядсаар суух бол Жонгүг гэнэт л шүдээ сийгүүлсээр Тэхёноос асуулт тавилаа.

-"Тэгвэл анхных чинь хэн юм?"

-"Нөгөө-юу л даа-ахлах сургуульд-нэг найзтайгаа л" Тэхён толгойгоо маажсаар арай ядан хариулвал Жонгүг доош харан

-"Гэхдээ би таныг ахлах сургуульд байхаас л сэтгэлээ илчилж хойноос чинь гүйдэг байсан!" гэсээр буцан дээшлээд Тэхёныг цоо ширтэж эхлэх нь тэр.

•Daddy• |✔︎|Where stories live. Discover now