15

1.1K 152 5
                                    

Бурхан минь! Би харсан зүйлдээ итгэж чадахгүй нь.
















Аварга том гүзээлзгэнэтэй макарон. Би бүхэл бүтэн арван зургаан жил амьдрахдаа ийм том макарон харж байсангүй. Тэр нь бүр гүзээлзгэнэтэй гээд боддоо. Үүнээс илүү удаан байж тэсэлгүй кафе руу гүйсээр орон бүхээгний зүг харвал тэр яг л "Намайг ид! Союун аа. Намайг ид!" гэж байгаа юм шиг л над руу ширтээд байв. Санаа зоволтгүй дээ хонгор минь! Чи ээжийнхээ ходоод руу орох л болно. Лангуу луу бага багаар ойртон худалдагчийг дуудан авах зүйлээ заах үед миний хажууд өөр нэгэн хуруу макарон ий минь зүг чиглэсэн байв. Гайхан хажуу тийш харвал үл таних миний үеийнх болов уу? гэмээр нөхөр над руу ч мөн гайхан харж байгаа харагдана. Ойлгомжтой. Би өрсөлдөгчтэй болсон бололтой.

Би: Өршөөгөөрэй? Чи арай энэ аварга том макаронд санаархаад байгаа юм биш биз дээ?

"Юу?"

Би: "Юун юу гэж? Чиний хуруу чинь макарон дээр байна!" гэхэд тэр хуруу луугаа харан ахин над руу хараад

"Тэгээд?"

Би: "Тэгээд гэнэ ээ? Энэ газарт нэг л аварга том макарон байхад хоёр хүн энэ макаронд шунаж байдаг. Тэгвэл яах ёстой юм бол?" гэхэд тэр инээмсэглэн

"Аан тэгвэл чи л авахаа больчиход бол оо биз дээ? Худалдагчаа энэ макарон ийг надад боогоод өгөөч"

Худалдагч: Ойлголоо.

Би: "Байз байз байз! Түр хүл ээ. Яахаараа чи авдаг юм? Би авна. Чи эмэгтэй хүнийг хүндэлж мэдэхгүй юу? Харваас жоохон юм байж эгчийнхээ урдаас томорно гэнэ ээ" гэсээр түүний хамрыг чимхэн дээгүүр харахад тэр ёолсон чигтээ над руу муухай харан

"Жоохон гэнэ шүү! Чи манай нөгөө анги биз дээ? Би сарын өмнө шилжиж ирсэн сурагч. Үеийнх байж нэгнээ дээрэлхэх хэрэг байна уу?"

Еэээ Жундэгийн оймсны өрөөсөн гэж! Энэ моньд чинь манай сургууль байсан юм уу? Яах вэ? Ийм зүйл болно гэж яриагүй биз дээ?

Би: Кхм. Тэгсэн ч би энэ макарон ийг түрүүлж харсан учраас минийх гэсэн үг!

"Чи яаж түрүүлж харсанаа мэдэж байгаа юм?"

Би: "Учир нь би болохоор" гэсээр хэлээ гаргавал худалдагч ширээн дээр шанаагаа тулсан шиг ээ бидний хэн нь дийлэх вэ? гэдгийг хараад сууж байв.

"За яахав. Тэгвэл хайч чулуу давуудаад хэн нь авахаа шийдчихэе"

Би: Болж байна!

МИНИЙ ХҮЙТЭН ЗАЛУУ [Дууссан]Where stories live. Discover now