3

1.6K 160 9
                                    

Өчигдөр миний төлөвлөгөө бүтээгүй тул өнөөдөр бүр ч илүү нухацтайгаар бүх зүйлийг төлөвлөн өөртөө итгэлтэйгээр сургуулийн зүг явав.

Өнөөдөр өчигдрийнхөөс хавь илүү туршлагатай болсон тул өнөөдрийн төлөвлөгөө маш сайн боловсорсон гэхэд болно.

Өө бас муу өөдгүй Жундэгээс сайхан өшөө авч чадсан шүү!

Түүний унтаж байх хооронд нь бүх дотоожыг нь мөн өмссөн дотоожтой нь цуг аваад аав ээж хоёрын ажлын цүнхэнд нь хуваагаад чихчихсэн. Яахав сүүлд нь би шийтгүүлнэ л дээ! Гэхдээ л тэр өнөөдөр дотоожгүй сургууль даа явсан гэдэгт итгэлтэй байна.

Нүүр дүүрэн инээмсэглэн сургуулийнхаа дээвэр лүү гарав.

За одоо л миний төлөвлөгөө эхэлж байгаа юм шүү дээ!

Миний төлөвлөгөөнд:
Эхлээд би сургуулийн дээвэр дээр нүдээ аниад хүн харагдахгүй газар сууж байх ёстой. Тэгээд төд удалгүй Лукас ардаас гарч ирэн уйлах болно.Яг яагаад уйлахыг нь би мэдэхгүй л байна ямартай ч нэг асуудал гаран уйлах тэр мөчид гэнэт би яг л сүпер баатар шиг гарч ирэн түүнийг тайтгаруулах ёстой бөгөөд тэр үед Лукас намайг сахиусан тэнгэр гэж бодон дурлана.

Тиймээ үнэхээр сайн төлөвлөгөө. Одоо түүнийг хүлээх л үлдэх шив. Хүн хархааргүй булан олон тэндээ хэн нэгэн ирэхийг хүлээнэ.

10 минут






20минут







30 минут болсон ч тэр гарч ирсэнгүй. Яадаг билээ хичээл орлоо шд ээ?

Ахх ямартай ч одоо биш бололтой. Гэхдээ би хичээлдээ сууж болохгүй. Түүнтэй зөрөхийг хүсэхгүй л байна шүү!

1 цаг





2цаг




3цаг

Тэр яагаад ирэхгүй байна аа Т~Т

Явдаг ч юм билүү? Хэмээн бодож байхад хүний алхах чимээ сонсогдож эхэллээ. Ганц хүн биш л байна даа. Магадгүй хоёр эсвэл тэрнээс дээш тооны хүмүүс ирж байх нь хөлийн чимээнээс нь илт мэдэгдэж байна. Лукас найзтайгаа гарч ирж байгаа юм болов уу? Тэгээд найздаа сэтгэлээ уудлаад уйлаад найздаа тэврүүлэх хооронд нь шууд тэр найзыг нь түлхээд би Лукасыг тэврэх болно. Хөөх Союун аа чи ч ухааны далай юм аа.

Тиймээ түүнийг ирнэ гэж мэдээд байсан юм.
Өөрийгөө харагдуулахгүйн тулд буланд нуугдан түүнийг ямар нэгэн юм ярихыг нь чимээгүй хүлээлээ.

МИНИЙ ХҮЙТЭН ЗАЛУУ [Дууссан]Where stories live. Discover now