9

1.1K 162 3
                                    

Лукасыг гэнэт тэвэрсэндээ бантан шууд л түүнийг өөрөөсөө хүчтэй түлхсээр харсан зүг рүүгээ хамаг хурдаараа гүйлээ.

"Гэгээн эцэг минь гэж! Би юу хийчих нь энэ вэ?" хэмээн амандаа үглэсээр өөрийгөө түүнээс хангалттай холдсон хэмээн үзээд доош өвдгөө налан хэсэг амьсгаагаа дарав.

Одоо бүх зүйл нэгэнт өнгөрсөн. Гэхдээ ямар шир царайлаад буцаад гэрт нь очоод Сайн уу? гээд байгаад байлтай нь биш. Аашшшш мэдэхгүй ээ мэдэхгүй хэмээн бодсоор автобусны буудал руу чулуу өшиглөн явж байтал буланд хэсэг бүлэг хөвгүүд өөр нэгэн хөвгүүнийг дээрэлхэж байгаа харагдав.

"Гүээ энэ хүүхдүүд чинь жаахан юм байж!" гэж бодсоор том том алхлан тэдэн дээр очоод

Би: "Хөөе та нар юу хийж байна гэж бодоов? Гэгээн цагаан өдөр нэгнийгээ дээрэлхэх сайхан байна уу?" гэхэд миний дуунаар өнөөх арагшаа харан зогсож байсан хүүхэд нааш харахад түүнийг дажгүй царайлаг юм хэмээн бодсон ч би чинь нялх ногоо зулгаах эрээ цээргүй эмэгтэй биш шүү дээ.

"Хэн бэ?"

Би: "Союун л байна шд. Өөр хэн байхын. Сонин сонин юм асуух юм аа" гэтэл тэр уруулынхаа нэг өнцгийг өргөн инээсээр

"Чамд хамаагүй асуудал болохоор арилж үз"

Би: "Юу юу гэнэ ээ? Чи гэнэ ээ? Аягүү энэ одооны хүүхдүүд бүр ах захаа хүндлэхээ мэдэхээ больж ээ. Би өөрийнхөө надаас нэг насаар л ах ахыгаа бурхан шиг хүндэлж харьцдаг юм шүү!"

Хөөх Ким Союун чи ч бурж өгч байна даа. Хүндлэх гэнэ ээ? Хахаха

Тэр үүний дараа ч намайг тоохгүй байсанд уур хүрэн түүний чихнээс очин чихдэхэд өнөөх чинь хашхирч гарлаа.

"Ёоёоёоёоёо. Өвдөж байна шд ээ авгай минь!"

Би: "Авгай гэнэ ээ? Чи өдөөд байна уу?" хэмээн илүү чанга зулгаахад түүнтэй хамт байсан хүүхдүүд инээлдэх ба өнөөх дээрэлхүүлж байсан хөвгүүн ч тэдэнтэй нийлэн түүнийг шоолж байх нь тэр.

"Чи өөрөө л чи гэхээр хүндэл гээд уурлаад байсан биз дээ. Тэгээд л авгай гэж байна авгай минь" гэсээр үсийг минь зулгаагаад авав.

Харин өнөөх найзууд нь түүний нэрийг дуудан хашхиралдан дэмжих бөгөөд би өнөөх дээрэлхүүлж байсан хүүхэд рүү харан

"Намайг Союун гэдэг гэсэн шд ээ. Алив намайг дэмжээд аль" гэхэд тэр ч миний нэрийг дуудан чанга хашхирч эхлэв.

Би: За алив нусан жулдрай минь энд ингээд чи миний гарт няц дарагдах болно.

"ЯАСАН Ч ҮГҮЙ" гэсээр дахин үснээс минь зулгаах аж.

МИНИЙ ХҮЙТЭН ЗАЛУУ [Дууссан]Where stories live. Discover now