13

1K 144 3
                                    

Би: "Лу.Лукас?"

Муудсан дүпү гэж! Тэр энд юу хийж байгаа юм бэ? Сагсны дугуйлан ийм эрт тардаг бил үү? Үгүй ээ. Одоо энэ чухал биш! Одоо бол яаж амьд үлдэх тухайгаа бодох чухал цаг мөч.

Лукас: Чи миний өрөөнд юу хийж байгаа юм?

Би: "Аан тэр үү? Тэр нөгөө нэг" хэмээн гацаж түгдэчсээр юу гэж хэлхээ мэдэхгүй дэмий л ийш тийшээ харана.

Тийм ч удаан бодолгүй түүнээс мултрах гайхалтай санаа толгойд орж ирэв.

Би: "ӨӨӨӨӨӨ хог гэж! Энэ танай гэр байсан юм уу? Даанч танил биш байсан юм аа. Заза нэгэнт л тийм бол би ингээд явдаг юм уу дөө хэхэ" гэсээр явах гэтэл тэр зам хаагаад зогсчихов.

Би: "Тийм үнэмшилгүй байна уу? Мммм тэгвэл... ААААН нээрээ тийм шд ээ хахаха. Танайх харин манай гэрийн ойролцоо байдаг хятад хоолны газартай адилхан харагдаад тэгээд л яахав хоол идэх санаатай л" хэмээн сүүлийн үгсээ удаанаар зөөж хэлэн доошоо харав.

Лукас: "Чи үнэхээр ядаргаатай юм аа! Надад сайн гээд байсан одоо бүр миний сталкер болж байгаа юм уу?" хэмээн уурлахад нь сандарсаар

Би: "Үгүй ээ. Тийм биш ээ Лукас би зүгээр л, зүгээр л..." хэмээн цааш юу гэж хэлэхээ мэдэхгүй зогсож байтал тэр санаа алдан урдаас минь холдсоор

Лукас: Сонс! Энэ бол эхний бөгөөд эцсийн удаа эвээр хэлж байгаа сануулга шүү! Би хэзээ ч чам шиг хүнд сайн болохгүй болохоор одоо ингэж хачин зүйл хийхээ больж үз. Дараа дахиж чамайг миний нүдэнд харагдаасай гэж хүсэхгүй байна.

Би: Лу.Лукас гэхд-

Лукас: "Одоо гэрээс минь хурдан явж үз!" хэмээн хүйтэн өнгөөр хэлсээр ор луугаа цүнхээ шидэв.

Ахиж үг дуугарвал улам их үзэн ядуулахвий гэж айсандаа үг дуугаралгүй доош харсаар түүний өрөөнөөс гаран үүдийг нь зөөлхөн хаав. Хамаг сүр сүлд нь алга болсон амьтан доош толгойгоо гудайлгасаар бууж ирэх үед намайг эзэгтэй тосон авлаа.

Лу/ээж: Хүүе чи чинь яачихаа вэ? Явах гэж байгаа юм уу?

Би: "Тийм ээ эгчээ. Би ингээд явлаа. Дараа уулзана гэж найдъя даа. Баяртай" гэсээр дурамжхан түүнд  өгүүлэн бөхийгөөд явах гэж байхад тэр намайг зогсоон

Лу/ээж: Дараа ахиад заавал ирээрэй. Яагаад ингэж хурдан явах гэж байгааг чинь мэдэхгүй ч дараа ирэхэд чинь эгч нь бүр ч илүү амттай юм өгнөө. Хүсвэл чи одоо ч дуртай зүйлсээ аваад явч болно шүү.

МИНИЙ ХҮЙТЭН ЗАЛУУ [Дууссан]Where stories live. Discover now