23

1K 152 16
                                    

Би: ИЙИЙИЙИЙИЙИИЙИЙИЙИИЙ

Хэдэн өдрийн дотор өрөө минь өөр хүнийх шиг болтлоо өөрчлөгджээ. Хэлсэндээ хүрхийн тулд сэтгэл санаагаа бэлдхээр өрөөгөө ч бас өөрчлөе гэж бодоод өөрчлөлтийг хамгийн эхэнд өрөөнөөсөө эхэлсэн билээ. Өрөө минь өмнө ягаан өнгөөр дүүрэн байсныг хөнжил гудас, хөшиг гэх мэтийн зүйлсийг улаан будганд оруулаад өлгөөтэй байсан бүх диснейн гүнжүүдийн зургийг хуулж аван оронд нь эхнэрийн урьх киноны Кү Үнжэ, Пентхаусын бараг л бүх дүрийн зургаар болон өөрийн хамгийн дургүй ногоон вандуй, манжин зэргээр өрөөгөө дүүргэн байсан ч эхний өдрөө ч Лукасгүй давж чадаагүйн дээр ахиад л өрөөнийхөө загварыг өөрчлөн одоо өрөө минь inside out киноны цэнхэр өнгийн "гунигтайн" зургаар дүүргэгджээ. Мөн шалаар дүүрэн хэрэглэсэн хуурай салфитик болон идэж хаясан зайрмаг, шоколадны хогууд хөглөрнө.

Худлаа ярьсан юм. Бүх зүйлийг дуусгана ч гэх шиг. Би яаж Лукасаас холдож чадах юм бэ? Өөрийгөө чадахгүй гэдгийг мэдэх болхоор амлалтаа биелүүлхийн тулд сургууль дээр очилгүй удаж байна. Бас би ээж аав хоёрт намайг өөр сургуульд шилжүүлхийг шаардсан бөгөөд тэд харин энэ хүсэлтийг минь биелүүлсэнгүй. Яагаад гэдгийг би ч мэдэхгүй. Гэхдээ Жундэгийн хэлснээр тэд намайг асуудлаасаа хулчгар хүн шиг зугтаалгахыг хүсэхгүй байгаа юм гэнэ лээ.

Жундэ: "Ишшшш миний дүүгийн байж байгаа байдлыг хараад байгаарай. Чи хичээлдээ явахгүй юм уу? Дараа нь нөхөх гэж мянган юм болно доо" гэсээр сая хичээлээсээ ирсэн бололтой дүрэмт хувцастайгаа хаалга ч тогшихгүй ороод ирэв. Угаасаа л тогшидгүй л дээ.

Би: "Уйлж байгааг харахгүй байна уу? Гар" гэсээр нусаа нийхэд

Жундэ: Чиний ингээд байгаа жинхэнэ шалтгаан чинь юу юм?

Би: "Юу гэсэн үг юм?" гэсээр нусаа татхад тэр миний орон дээр суугаад

Жундэ: Чи намайг тэнэг гэж бодоод байгаа юм уу?

Би: "Чи тэнэг шд ээ" гэхэд тэр нүдээ эргэлдүүлэн

Жундэ: Хэн ер нь чамайг сургуулиа шатаачихсан болхоор ингээд уйлаад сууж байгаа гэдэгт итгэх юм бэ?

Би: "Аав ээж хоёр итгэсэн л биз дээ" гэхэд тэр хуруугаараа толгойг минь түлхээд

Жундэ: "Тэд юу гэж итгэдэг юм? Чи үнэхээр тэнэг юм аа. Тэглээч чи яагаад ч сургуулийг шатааж чадахгүй. Зориг чинь хүрэхгүй" гэхэд нь уйлсан чигтээ босоод орон доороосоо хадгалж байсан бинзен болон асаагуур хоёроо гаргаж ирхэд тэр над руу том харна.

МИНИЙ ХҮЙТЭН ЗАЛУУ [Дууссан]Where stories live. Discover now